• MN
  • EN
  • CN
  • RU
  • УИХ-ын гишүүн Б. Жавхлантай уулзаж санал бодлоо солилцлоо
    10/25/2016

    МҮХАҮТ-аас төр, засгийнхныг бизнес эрхлэгчидтэй уулзуулан саналаа солилцдог “Business Breakfast” уулзалтын энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Б. Жавхлан уригдан оролцож "Монгол улсын мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл"-ийн асуудлаар бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний асуултанд хариуллаа.

    Тус уулзалтанд МҮХАҮТ -ын удирдлагууд болон “Хаан банк”, “Монголын санхүүгийн групп”, “Модун” зэрэг 50 гаруй аж ахуйн нэгж, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”, “Хөрөнгийн бирж” зэрэг мэргэжлийн холбоод, ТВ3, Bloomberg TV зэрэг мэдээллийн хэрэгслүүд оролцлоо.

    Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б. Жавхлан "Монгол улсын мөнгөний бодлогын талаар товч танилцуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа дурдав. Тэрээр Төрийн мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой нь хамт уялдуулж батлах, өмнөх мөнгөний бодлого буруу тогтолцоотой цаг үеийн шинжтэй уул уурхайг дагасан улс төрөөс хамааралтай байсныг өөрчилж жам ёсоор нь явуулах, мөнгөний бодлого монополь арилжааны банкууд давамгайлсан байдалтай байгааг либералчилж нээлттэй чөлөөтэй болгож хөрөнгийн зах зээл бусад хэрэгслүүдийг оруулж бүтцийн өөрчлөлт хийх, МУ-ын төсвийн орлогыг илүү дайчилсан байдалтай болгож хэмнэх гэхээсээ илүү үр ашиг өгөөж тал дээр нь анхаарах хэрэгтэйг онцлов. Мөн Бодлогын хүү он гарч Цагаан сар хүртэл энэ хэвээрээ байх төлөвтэй, түүнээс цааш Монголын эдийн засаг өөрчлөгдөнө хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Иптекийн зээлийн хувьд цаашид үргэлжлэх бөгөөд одоогийн явуулж байгаа арга нь улс төрийн шийдвэр давамгайлж, Монгол банкинд хүнд ачаа үүрүүлсэн буруу аргаар явж байгаа учир үүнийг өөрчилж, зөв схемээр явуулах хэрэгтэй гэлээ. Монгол Улс Стэнд бай хөтөлбөр болон Хятадын урт хугацааны хөгжлийн зээлийг хоюуланг нь хослуулж явах хэрэгтэй. Стэнд бай хөтөлбөр нь дунд хугацааны, төсвийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх хөтөлбөр арга бол БНХАУ-аас авах зээл нь урт хугацааны хөгжлийн зээл юм гэдгийг онцолж хоёуланг хослон хэрэглэх нь зүйтэй байна гэдэг дээр саналаа хэлж байв.

    Дэлгэрэнгүйг "Business Times" сониноос 

    Latest 150
    Latest 150