• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол - Францын бизнес уулзалтанд урьж байна
    10/27/2016

    Монгол Францын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 2016 оны 11 дүгээр сарын 11-нд Францын дарс, хүнсний бүтээгдэхүүний компаниудтай хоёр талын уулзалт зохион байгуулах гэж байна.

    Францын бизнесийн төлөөлөгчид энэхүү уулзалтаар Монголд хамтран ажиллах түнштэй болохыг зорьж байгаа бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд дарс экспортлогч, гахайн махны чиглэлээр түлхүү ажилладаг Cooperl хоршоо, сүү, сүүн бүтээгдэхүүний Laita хоршооны төлөөлөгчид орж байна. (Танилцуулгыг хавсаргав)

    Францын компаниудтай уулзах хоёр талын уулзалтыг 11 дүгээр сарын 11-нд Туушин зочид буудалд 9-14 цагт зохион байгуулах бөгөөд энэ үеэр Франц компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж хамтран ажиллах боломжийн талаар санал солилцоно. Мөн бүтээгдэхүүний дээжийг танилцуулах болно.

    Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой бизнес эрхлэгчдийг уг уулзалтанд оролцохыг урьж байна. Оролцогчдын тоо хязгаартай.

    Зохион байгуулагч: Монгол Францын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
    Харилцах утас: 99884147 /Г.Оюунчимэг/, 95902122 /Р. Оюун/

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150