• MN
  • EN
  • CN
  • RU
  • НҮБ-аас тунхагласан Даян Дэлхийн Гэрээний шилжилт хөдөлгөөний асуудлаар үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо
    09/30/2017

    Гадаад харилцааны яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Даян дэлхийн гэрээний Монгол улс дахь сүлжээ байгууллагатай хамтран НҮБ-аас тунхагласан Даян Дэлхийн Гэрээний “Шилжилт хөдөлгөөнийг эмх цэгц, дэг журамтай байлгах нь” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 9 сарын 29 өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

    Уулзалтын үеэр Даян дэлхийн гэрээний үндсэн дөрвөн зарчмын Хүний эрх, Хөдөлмөр эрхлэлт гэсэн зарчмуудын хүрээнд шилжилт хөдөлгөөнтэй холбогдон үүсч буй асуудлуудаар оролцогч талууд танилцуулга хийж, санал солилцлоо. Мөн Даян дэлхийн гэрээний Монгол улс дахь сүлжээний төлөөлөгч, МҮХАҮТ-ын дарга хатагтай М.Оюунчимэг НҮБ-аас тунхагласан Даян Дэлхийн Гэрээг бизнесийн салбарт хэрхэн хэрэгжүүлж, дэмжин ажиллаж байгаа тухай илтгэл тавьж, оролцогчдод мэдээлэл хийлээ.

    Latest 150
    Latest 150