• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Хэрлэн-Экспо”-2016 үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө
    11/02/2016

    2016 оны 10-р сарын 28-30-ний хооронд Дорнод аймаг Чойбалсан хотод “Хэрлэн-Экспо”-2016 Монгол Орос Хятадын 3 талд уулзалт 7 дахь жилдээ амжиллттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэсийн дарга Х.Энх-отгон,  МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Сүхбаатар аймгийн салбар танхимын дарга С.Батболд, Хэнтий аймгийн салбар танхимын дарга н.Батболд тэргүүлэгч гишүүдийн хамт, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын “Чита”-хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэд Ерөнхийлөгч Сергей Викторевич Невзоров, Хянган аймгийн Худалдааг дэмжих хорооны гадаад харилцааны хэлтэсийн дарга Цасанбадам, Шилийн гол аймгийн Гадаад харилцааны Боомтын албаны дарга, Шинэ барга зүүн хошууны Гадаад харилцаа Боомтын албаны дарга нар тус тус оролцолоо. Үзэсгэлэн худалдаанд хөрш 2 орны бизнес эрхлэгчид мөн Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар зэрэг салбар танхимын бизнес эрхлэгчид  оролцсон “Хэрлэн-Экспо”-2016  3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдав.

    МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш,Салбар танхимын дарга нар, Чита болон Хянган, Шилийн гол, Хөлөнбуйр зэрэг аймгуудын төлөөлөлтэй уулзалт хийж энэхүү уламжлал болсон арга хэмжээг цаашид хэрхэн өргөн цар хүрээтэй хүртээмжтэй зохион байгуулах, мөн уулзалт арга хэмжээг зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулах хөрш орнуудын бизнес эрхлэгчдийн хил гаальтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж цаашдын ажлуудын талаар харилцан санал солилцлоо.

    Latest 150
    Latest 150