• MN
  • EN
  • CN
  • RU
  • Entrepreneur 2016 ёслолын арга хэмжээ
    12/06/2016

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR-2016” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Энэ жил Entrepreneur арга хэмжээний 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой бөгөөд уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчилахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуй нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг билээ.

    Холбоо барих:

    МҮХАҮТанхим, Гишүүнчлэлийн газар
    Утас: 324394
    Гар утас: 88117309, 99017740
    Цахим шуудан: membership@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150