• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Шинэ жилийн бэлэг, Тохилог орон сууц” үзэсгэлэн худалдаа 2016 оны 12-р сарын 10-18-ны хооронд Эрхүү хотод зохион байгуулагдана
    11/03/2016

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Шинэ жилийн бэлэг, Тохилог орон сууц” үзэсгэлэн ОХУ-ын Эрхүү хотноо 12-р сарын 10-18-ны хооронд зохион байгуулагдана. Шинэ жил - зул сар гацуур мод, мандарины үнэр, хонхны жингэнээн, салютын буудлагагүйгээр бид бүхний хүсэн хүлээдэг шидэт шинэ жилийн баярыг төсөөлөхийн аргагүй. Хүүхэд багачууд өвлийн өвгөнөөс эртнээс хүссэн мөрөөдсөн хүслийг биелүүлэлээд өгөөч хэмээн шивнэн зул сарын модноос бэлгээ хүсэн хүлээдэг билээ. Гагцхүү том хүмүүс л бид бэлгийн худалдан авалт хийх гэгдийг гүнээ ухамсраласан байдаг. “Шинэ жилийн бэлэг, Тохилог орон сууц” үзэсгэлэн нь Эрхүүгийхэнд болон бусад хотын зочдод бэлэг сонгох, гэр орон сууцаа чимэглэх, баярын захиалга, хувцас болон гоёл чимэглэл зэрэг бүхий л зүйлст сонголт хийхэд туслах юм.

    Үзэсгэлэн зохион байгуулагч: "Сибэкспоцентр" ХХК - ОХУ-ын үзэсгэлэн яармагийн холбооны гишүүн, Байгаль бүс нутгийн үзэсгэлэн зохион байгуулагч байгууллага.

    Албан ёсны дэмжлэг үзүүлэгч байгууллагууд:

    • Эрхүү мужийн засаг захиргаа,
    • Эрхүү хотын засаг захиргаа,
    • Зүүн Сибирийн Худалдаа Аж Үйлдвэрийн Таннхим,
    • Эрхүү мужийн ажил олгогч нэгдлийн холбооны ”бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн холбоо”

    Үзэсгэлэнгийн төрөл:

    • Бэлгийн болон сувенирэн бүтээгдэхүүн;
    • Баярын чимэглэл, шинэ жилийн бэлэг;
    • Карнавалын костюм, хүүхдийн тоглоом;
    • Өвлийн амралтын бараа бүтээгдэхүүн;
    • Чихэр нарийн боов, шингэн, хүнсний бүтээгдэхүүн;
    • Эмэгтэй, эрэгтэй хүүхдийн хувцас;
    • Үдшийн болон баярын хувцас;
    • Арьс ширэн, үслэг эдлэл болон толгойны чимэглэл;
    • Үнэт эдлэл, тоноглол;
    • Косметик болон үнэртэн, гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүн;
    • Мебель, интерьер, фото дизайн;
    • Гэрэлтүүлэг, гэрэлтүүлгийн дизайн, толь;
    • Керамик, шилэн бүтээгдэхүүн;
    • Гэрийн болон чимэглэлийн текстиль;
    • Гэр ахуйн хэрэглээний бараа;
    • Интерьер дизайн гаргах төсөл;
    • Шинэ жилийн арга хэмжээний үйлчилгээ;
    • Ресторан, баар, кафе, гоо сайхан, фитнес клубийн захилга үйлчилгээ.

    Үзэсгэлэнгийн хөтөлбөрт:

    • Оролцогчдийн танилцуулга;
    • Мастер класс;
    • Шоу-програм;
    • Баярын хувцасны танилцуулга, үс засалт, чимэглэл;
    • Шилдэг оролцогчийн шалгаруулалт.

    Зохион байгуулагдах газар: “Сибэкспоцентр”ХХК-й үзэсгэлэнгийн комплекс, ОХУ, 664050, Эрхүү хот, Байкальскийн гудамж, 253-а

    Холбоо барих:
    МҮХАҮТ-ын 303 тоот
    Үзэсгэлэн Яармагийн Газар
    Утас: +976-11-312371, 89005060
    Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150