• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бүтээгдэхүүний загвартаа эрхийн хамгаалалт хийгээрэй
    09/12/2017

    Танхимын Хэрэглэгч Үйлчилгээний газраас  "Брэнд, лого, бүтээгдэхүүний загварт эрхийн хамгаалалт хэрхэн хийх вэ" сэдвээр бизнес эрхлэгчдэд  зориулан сургалт зохион байгууллаа. Сургалтаар брэнд, бүтээгдэхүүний загварт хэрхэн эрхийн хамгаалалт хийх, мэдүүлгээ хэрхэн бүрдүүлж, оюуны өмчид бүртгүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бизнес эрхлэгчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв. Бизнесийн өнгө төрх болсон бүтээгдэхүүний загвар, лого, брэндийг хэрхэн хамгаалах талаарх энэхүү сургалт улирал тутамд тогтмол зохион байгуулагдана.

    Latest 150
    Latest 150