• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол-Японы бизнес уулзалт боллоо
    09/08/2017

    Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото Хаяши тэргүүтэй төлөөлөгчид тус улсын хүнсний болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын төлөөллийн хамт Монгол Улсад 9 дүгээр сарын 6-9-нд ажлын айлчлал хийж байна.

    Айлчлалын хүрээнд төлөөлөгчид МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы бизнесийн зөвлөлөөс зохион байгуулсан Монгол-Японы бизнес уулзалтад оролцож, хоёр улсын хооронд худалдаа, бизнес, эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээл, цаашдын төлөвийн талаар санал солилцлоо. МҮХАҮТ-ын дэргэдэх тус зөвлөл Япон улсаас бараа, бүтээгдэхүүн импортлох сонирхолтой Монголын компаниудыг шаардлагатай мэдээллээр хангах, холбогдох түншүүдтэй зуучлах зэргээр ажиллаж байна.

    Энэ үеэр МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Чинзориг Япон улсын Чиба мужийн хотын захирагч Шиничи Кошикаватай уулзаж, зөвлөлийн үйл ажиллагаагаа танилцууллаа.

    Бизнес форумд Монголын талаас Номин холдинг ХХК, Наран фүүдс ХХК, Макс хүнс ХХК, Макс эксим ХХК,  Монос Улаанбаатар ХХК, Эвридей Интернэшнл ХХК, Боса Импекс ХХК, Баттрейд Си ХХК зэрэг худалдаа үйлчилгээний томоохон компаниуд оролцлоо.

    Айлчлалын хүрээнд бас нэг онцлог арга хэмжээ болсон нь Японоос ирсэн компаниудын төлөөлөл өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ танилцуулсан амталгаат өдөрлөг байв. Уг арга хэмжээнд Чиба мужийн Чоши хотоос загас агнуур, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон дэлхийд алдартай шар буурцагны үйлдвэрийн төлөөлөгчид бүтээгдэхүүнийхээ дээжсээс танилцууллаа. Тус мужийн Чоши хотын далайн гаралтай хүнс үйлдвэрлэгч “Ямаса” компани Монголд шинээр нээгдэж буй япон хоолны ресторанд бүтээгдэхүүнээ нийлүүлэх  болсноо өдөрлөгийн үеэр зарласан юм.

    Latest 150
    Latest 150