• MN
  • EN
  • CN
  • RU
  • "Үндэсний чанарын чуулган"-д урьж байна
    11/09/2016

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Стандарт, Хэмжил Зүйн Газар, Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран “Үндэсний чанарын чуулган 2016” арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулна. Уг чуулганы үеэр итгэмжлэл, баталгаажуулалт, тохирлын үнэлгээний болон зөвлөх компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэнг зохион байгуулах ба Үндэсний чанарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болох юм.

    Энэ жил “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Үндэсний чанарын чуулганыг "ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАСАГЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЬЕ" уриан дор явуулж байна.

    Чуулганаар удирдлагын тогтолцооны олон улсын чиг хандлага, үйл ажиллагааны засаглал, чанарын дэд бүтцээр экспортыг дэмжих боломж, МУ-ын Үндэсний чанарын хөтөлбөр ба үйл ажиллагааны төлөвлөгөөг бизнес эрхлэгчдэд танилцуулах ба энэ чиглэлээр харилцан мэдээлэл туршлага солилцох юм.

    Чуулган 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00 - 14.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд болно.

    Та бүхнийг 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН”-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

    Чуулганд оролцох хүний тоо, албан тушаал, холбоо барих утас, э-мэйл зэргийг багтаасан мэдээллээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ний дотор дараах хаягаар ирүүлнэ үү. /Форум үнэ төлбөргүй, хөтөлбөрийг хавсаргав/

    Холбоо барих ажилтан:
    НБТЗГ-ын мэргэжилтэн Б.Баяртуяа
    Утас: +976-11-310619, 99107371
    Цахим шуудан: localchamber@mongolchamber.mn

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150