• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНХАУ-ын Шанси мужийн Чанжи хотын компаниудтай хийх бизнес уулзалтанд оролцохыг урьж байна
    11/10/2016

    БНХАУ-ын Шанси мужийн Чанжи хотын дарга Лу Женмин тэргүүтэй бизнес эрхлэгчид Монгол улсад айлчлал хийх гэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд Хятад-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалтыг хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

    Иймд хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнесийн түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

    Хятадын талын компаниудын мэдээллийг хавсралтаас үзнэ үү.

    Уулзалт болох газар: МҮХАҮТ-ын 507 тоот , 5 давхар
    Хугацаа: 11 сарын 18, Баасан гариг, 10.00-12.00

    Холбоо барих хаяг:
    МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
    Утас: 312501, 99077781, 99148510
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn, foregnrelations@mongolchamber.mn

    Жич: Бүртгэлийн хуудас хавсаргав

    Latest 150
    Latest 150