• MN
  • EN
  • CN
  • RU
  •  ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдсан “Bazaar-Berlin”-2016 олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож ирлээ
    12/01/2016

    ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдсан “Bazaar-Berlin”-2016 олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож ирлээ
    /2016.11.16-2016.11.20/

    МҮХАҮТ-ын ЭДХГ-аас санаачлан экспортыг дэмжин урамшуулах ажлын хүрээнд Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ХБНГУ-ын зах зээлд сурталчлан таниулах, худалдан борлуулах бусад орны үйлдвэрлэгч нартай мэдлэг туршлагаа солилцох, хамтран ажиллах түнштэй болох боломж олгох зорилгоор 4 дэхь удаа  2016 оны 11-р сарын 16-20-ны өдрүүдэд “Bazaar-Berlin”-2016 үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд “BEST-cashmere” ХХК, “Snow-Fields” ХХК, ”SRB”ХХК, Цэцэгдулам, үзэсгэлэн үзэж сонирхохоор хувиараа Ж.Алтанцэцэг, Н.Энхтуяа, Д.Номон нар оролцон Монголын ноолууран болон эсгий бүтээгдэхүүний чанарыг Герман улсын зах зээлд сурталчлан танилцуулж 60 гаруй хувийн борлуулалт хийж ирлээ. Мөн Герман улсын бизнес эрхлэгчид болон үзэсгэлэнг үзэж сонирхогч европын иргэдтэй холбоо тогтоон цаашид хамтран ажиллах санал солилцож холбогдох мэдээлэл, хаягаа солилцлоо.

    Үзэсгэлэн зохион байгуулагч байгууллага болох “Мesse Berlin” GmbH байгууллагаас МҮХАҮТ-ыг 2013, 2014, 2015, 2016 онуудад дараалан “Bazaar-Berlin” үзэсгэлэнд амжилттай зохион байгуулан оролцсонд тус байгууллагаас гэрчилгээ олгов. Гэрчилгээг Ази тивийг хариуцсан ерөнхий менежер Ariane Zander гардуулан өглөө.

    Үзэсгэлэнд оролцогсдод нэг өдрийн Берлин хотыг танилцуулах аяллыг зохион байгууллаа. Аяллаар Берлин хотын төв талбай болох Alexsander platz, Branderburger Tor, Berliner Dom, Олон Улсын цаг зэргээр үзэж сонирхолоо.

    Тайлан бичсэн ЭДХГ-ын тэргүүлэх мэргэжилтэн Р.Ариунтунгалаг

    2016.12.01 Улаанбаатар хот

    Latest 150
    Latest 150