• MN
  • EN
  • CN
  • RU
  • Улаанбаатар Түншлэл 2017 олон улсын үзэсгэлэн яармаг дүрстэй мэдээ
    08/25/2017

    Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг “Эрүүл Хүнс-Эрүүл Монгол Хүн”,  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Худалдааг хөнгөвчлөх” жил болгон зарласантай холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 07-10 хооронд “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар Түншлэл - 2017” Олон улсын үзэсгэлэн яармагийг 42 дахь жилдээ МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулах гэж байна.  

    Үзэсгэлэнгийн гол зорилго нь олон улсын жишигт нийцсэн, чанар стандартын шаардлага хангасан Үндэсний  үйлдвэрлэл, үйлчилгээ,  Брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, сурталчлах, дэлхийн стандартад нийцсэн импортын барааг монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөтгөж түншлэлийг бий болгоход оршино. 

    Latest 150
    Latest 150