• MN
  • EN
  • CN
  • RU
  • ОХУ-д ажиллаж байгаа консул нартай бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
    11/10/2016

    11 дүгээр сарын 04-ний өдөр МҮХАҮТ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны консулын газартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны консулын газар, Кызыл, Эрхүү, Элиста болон БНБУ-ын Минск хотуудад ажилладаг консул нар оролцлоо.

    Тус уулзалтад МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд консул нарын үүрэг чухал болохыг тэмдэглэж, өнөөгийн бизнесийн орчин, танхимын үүрэг болон цаашид хамтран ажиллах олон талт боломжуудын тухай мэдээлэл өглөө. Мөн түүнчлэн Танхимын мэдээллийн сувгуудаар дамжуулан хоёр улсын бизнесийн төрөл бүрийн холбоо тогтоох, Монголын бизнесийн орчны хууль эрх зүйн мэдээлэл, танхимаас зохион байгуулж буй бүхий л арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, үүний үндсэн дээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж байгааг танилцуулж, цаашид харилцан хамтран ажиллахаар санал солилцсон болно.

    Latest 150
    Latest 150