• MN
  • EN
  • CN
  • RU
  • Вэндэн дүүргийн худалдааны танхимтай Санамж бичиг зурлаа
    08/09/2017

    БНХАУ-ын Шандун мужийн Вэйхай хот дахь Вэндэн дүүргийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочилж Монгол-Хятадын болон муж, дүүрэг хоорондын бизнесийн боломж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийн талаар санал солилцлоо.

    Уг уулзалтад УИХ-ын гишүүн, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга Д.Цогтбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Вэндэн дүүргийн Хятадын Социалист Намын хорооны нарийн бичгийн дарга У Хон Фэй  тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

    Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш МҮХАҮТ-ын үйл ажиллагааны талаар танилцуулж, Монгол Улс дахь бизнесийн боломж, аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт оруулж буй хувь нэмэр, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

    Мөн Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлаас танилцуулж, холбогдох тоо баримтыг мэдээлэв.

    Шандун мужийн Вэйхай хот дахь Вэндэн дүүрэг нь далайн боомт, хуурай газрыг холбосон, худалдаа бизнесийн чухал байрлалд байрладаг бөгөөд 640 гаруй мянган хүн амтай, 8000 гаруй аж ахуйн нэгжтэй, ҮНБ нь жилд 300 сая ам.долларт хүрч буй аж. Тус дүүрэг нийслэлийн Сүхбаатар дүүрэг болон Төв аймагтай аялал жуулчлал, барилга байгууламж, газар тариалангийн чиглэлд хамтарч ажиллахаар бизнес төслүүд харилцан танилцуулсан байна. Уулзалтын төгсгөлд МҮХАҮТ, Шандун мужийн Вэйхай хот дахь Вэндэн дүүргийн танхим хооронд бизнесийн хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Latest 150
    Latest 150