• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монголын брэнд дэлхийн тавцанд
    11/16/2016

    Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “Great” төслийн захирал Конрад Бөрд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-18-нд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

    Уг төсөл нь аялал жуулчлалыг дэмжих, гадны хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, оюутан солилцоог идэвхжүүлэх чиглэлээр 2012 оноос дэлхийн 160 гаруй оронд амжилттай хэрэгжсэн байна.

     

    Монгол Улсыг гадаадад сурталчлах нэгэн боломж болох олон улсад амжилттай хэрэгжиж буй энэхүү төслөөс туршлага судлаж, тус төслийг хувийн хэвшлийнхэнд таниулах, үүгээр дамжуулж Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсад таниулах, Монголын аялал жуулчлалын хөгжилд томоохон түлхэц үзүүлэх “Great” төсөл танилцуулах, эргээд Монголын брэндийг дэлхийд таниулах зорилготой арга хэмжээг энэ сарын 15-нд МҮХАҮТ болон ГХЯ хамтран зохион байгуулав.

     

    Энд хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэж, компанийнхаа үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээ боллоо. Мөн тус арга хэмжээний үеэр европын холбооны 17 элчин сайд оролцсон юм.
    “Great” төслөөс туршлага судласнаар Монгол Улсын гадаад сурталчилгааны бодлогыг иргэдэд танилцуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг төгөлдөржүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх гарц, гаргалгааг тодорхойлох ач холбогдолтой юм.

    “Great” төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Британийн Хатан хааны гэр бүлийн гишүүд болон хувийн хэвшлийн 250 гаруй байгууллага, алдартнууд үнэ төлбөргүй сурталчилдаг байна. Мөн соёл урлаг, боловсролын салбарын байгууллагууд өөрсдийн сурталчилгаандаа “Great” төслийг давхар оруулдаг аж.

    Latest 150
    Latest 150