• MN
  • EN
  • CN
  • RU
  • CHAMBER LEAGUE удирдлагуудын дундах нөхөрсөг хөлбөмбөгийн тэмцээн
    06/08/2017

    Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл, Монголын маркетингийн холбоо, JCI Монгол байгууллагын гишүүд удирдах албан тушаалтнууд болон урлаг соёл, спортын алдартнуудын хүрээнд ХАНДИВЫН хөлбөмбөг сонирхогчдын нөхөрсөг тэмцээн.

    ТЭМЦЭЭН БОЛОХ ХУГАЦАА: 2017.06.18 болон 2017.06.25 өдрүүдэд 12:00-20:00 хооронд

    ТЭМЦЭЭН БОЛОХ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ: Ривер гарден хотхоны хөлбөмбөгийн талбайд

    ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МҮХАҮТ, Глобал Ивэнт ХХК, Ривер Гарден хотхон

    ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ БА ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН:

    Тэмцээний бүртгэл 2017.06.16 өдрийн 17 цаг дуустал онлайнаар хүлээн авна. Тэмцээний бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл гарвал 99031800 утсаар холбогдоно.
    2017.06.18 өдөр 11:30 минутад/ Тэмцээний өмнө болно.
    Тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулж тэмцээн явагдах журмыг тогтоно.
    Техникийн зөвлөгөөн, сугалаа зэрэг багийн ахлагчид эсвэл багийн төлөөлөгч оролцоно.

    ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГ:

    • Эрэгтэй багийн төрлөөр тэмцээн болно.
    • Талбайд 1 хаалгач, 6 тоглогч буюу нийт 7 хүний бүрэлдэхүүн гарч тоглоно.
    • Баг бүр сэлгээний 5 хүртэлх тоглогчтой байх.
    • Багтаа нэр өгсөн байх
    • Баг өөрсдийн өмсгөлтэй байх.
    • Багийн гишүүн бүр хөлбөмбөгийн зориулалтын хувцас хэрэгсэл, шилбэний хамгаалалт өмссөн байх.
    • Тэмцээнд монголын хөлбөмбөгийн холбооны лигүүдэд тоглодог тамирчин оролцохгүй.
    • Тэмцээнд оролцогч нь байгууллагын удирдах албан тушаалтан байх.
    • Тэмцээн оролцогчид нэрийн хуудастайгаа ирэх.
    • Багийн хураамж 500,000 төгрөгийг тэмцээний зохион байгуулалтыг хариуцсан байгууллагын Хаанбанкны 5003714766 Глобал Ивэнт компаний дансанд Багийн нэрээр төлөх.

    Тэмцээнд: 8-16 баг оролцох боломжтой.

    ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ:
    Шилдэг 4 багийг тодруулж дурсгалын цом, өргөмжлөл гардуулна.
    Тэмцээний аварга баг өөрсдийн нэрээр аваргын шагнал болох 1,000,000 төгрөгийг Хүүхэд хамгааллын “Ид Шидийн ордон” төвийн бүтээн байгуулалтад хандив гардуулан өгөх юм.

    ХАНДИВ ӨГӨХ ТӨСӨЛ: 1,000,000 төгрөг

    ХӨТӨЛБӨР:
    2017.06.18  

    • 11:00 Бүртгэл - Багуудын ахлагч нар ирсэн байх
    • 11:30 Багуудын дунд техникийн зөвлөгөөн, сугалаа, тоглолтын хуваарь 12:00 Тоглолтын хуваарь гарч тараагдана.
    • 12:30 Тоглолт эхэлнэ
    • 14:00 Тэмцээний нээлт
    • 20:00 Тоглолт хаана

    2017.06.25  

    • Тоглолтын хуваарийг 2017.06.21 гарна.

    ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:  9903-1800, 9444-1800

    ТЭМЦЭЭНИЙ FACEBOOK EVENT: Chamber Laegue - Хөлбөмбөгийн Нөхөрсөг Тэмцээн

    Latest 150
    Latest 150