• MN
  • EN
  • CN
  • RU
  • Уулзалтын үр дүн гарлаа
    06/02/2017

    МҮХАҮТ-аас Төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, хамтын ажиллагааг нь сайжруулах, асуудлыг тодорхой үр дүн гарган шийдвэрлэх боломжийг олгодог “Business Breakfast” уулзалтыг сард 2 удаа тогтмол зохион байгуулж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын оролцсон тус уулзалтаас гарсан Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт явган аяллын маршрутыг сайжруулах талаарх саналын дагуу, яам Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Богдхан уулын байгалийн цогцолбор 3 га газарт авто зогсоол байгуулахаар болсонд бизнес эрхлэгчид болон МҮХАҮТ-ын зүгээс талархаж байгаагаа уламжилж байна. Энэхүү авто зогсоолын цогцолборыг байгуулснаар Зайсангийн амны орчимд нийслэлийн иргэдийн тав тухтай аялах орчин бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах боломжтой болж байгаа аж.

    Latest 150
    Latest 150