• MN
  • EN
  • CN
  • RU
  • Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи - 2017 олон улсын үзэсгэлэн яармагт оролцох тухай
    05/09/2017

    Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг “Эрүүл Хүнс-Эрүүл Монгол Хүн”,  Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Худалдааг хөнгөвчлөх” жил болгон зарласантай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 15-18 хооронд “Мишээл Экспо” төвд “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн Үйлчилгээ, Технологи -2017” Олон улсын үзэсгэлэнг 20 дахь жилдээ МҮХАҮТ, ХХААХҮЯ хамтран зохион байгуулах гэж байна.   

    Тус үзэсгэлэнд хүрээлэн буй орчиндоо ээлтэй, үр ашигтай, экспортын болон экспортлох боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дотоодын хэрэгцээг хангагч бүх шатны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, олон улсын стандартад нийцсэн импортын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс, үүний дотор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, жижиг дунд бизнесийг дэмжигч байгууллагууд оролцох боломжтой юм.

    Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНАСАУ, Польш, Пакистан зэрэг орнуудаас оролцохоор мэдэгдээд байна.  

    Үзэсгэлэн зохион байгуулж буй гол зорилго:  

    2017 оны 9 дүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдах Монгол-Хятадын II дахь ЭКСПО-д оролцох аж ахуй нэгж, бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулна.

    • “Эрүүл Хүнс-Эрүүл Монгол Хүн” жилийн хүрээнд Цэвэр үйлдвэрлэл, Цэвэр байгаль, Цэвэр хүнс  үйлдвэрлэгчдийн бизнесийг хэрэглэгчдэд болон бусад үйл ажиллагаа эрхлэгчдэд сурталчлах   
    • Оролцож буй бүтээгдэхүүн үйлчилгээний бүх салбарын үүний дотор хүнсний аюулгүй байдлыг хангах, бизнес эрхлэгч-хэрэглэгчийн хоорондох мэдээллийг газар дээр нь үнэн, бодитоор солилцох  
    • Сүүлийн үеийн батлагдсан технологийг танилцуулах
    • Чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг нийтэд шууд танилцуулах
    • Экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх
    • Шаардлага хангасан, шаардлагатай импортыг дэмжих
    • Гадаад ба дотоодын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох
    • Гадаад орнуудаас оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг нийтэд сурталчлах
    • Шинжлэх ухаан, технологи, судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үүний дотор нано технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж ба ШУ-ны байгууллага-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх.  
    • Үзэсгэлэнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан зах зээлд гаргах, өмнөх амжилтаа бататгах, ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгч өрсөлдөгчдийн шинэ санаа, идэвхийг нэмэгдүүлэх  
    • Үзэсгэлэнд бүх ажил хэрэгч байгууллага, хувь хүмүүс оролцох.

    Үзэсгэлэнд оролцогч үндэсний аж ахуй нэгжүүд:

    • Үзэгчдэд зориулан тодорхой цаг гарган эвэнт зохион байгуулах
    • Бүтээгдэхүүн үйлчилгээгээ онцгой хямдруулах
    • Дуудлага худалдаа, хөнгөлөлтийн эрхийн бичиг, сугалаат худалдаа явуулах
    • Амталгаат худалдаа явуулах
    • Тодорхой сэдвээр сургалт зохион байгуулах
    • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах
    • Төрөл бүрийн шоу зохион байгуулах боломжтой   

    Дээрх хөтөлбөрүүдээс гадна өөр арга хэмжээ зохион байгуулж оролцох бол урьдчилан мэдээллээ ирүүлсэн байх шаардлагатай ба ерөнхий хөтөлбөрт оруулж хэвлэл мэдээлэл болон бусад сувгаар нийтэд мэдээлэх, ном сурталчилгааг ерөнхий хөтөлбөрт оруулж хэвлэн тараахад эрт бэлтгэн мэдээлэх шаардлагатай байна.

    Бүртгэлийн эцсийн хугацаа: 2017 оны 5 дугаар сарын 30 хүртэл

    Зохион байгуулагч: ХХААХҮЯ, МҮХАҮТ, 203 тоот
    Утас: 976-70109090
    Факс: 976-11-324620

    Харилцах Мэргэжилтэн: Д. Ууганбаатар - 99915000
    Н.Өлзийнаран – 99107440
    Б.Халиун  – 99024934
    Б.Түвшинтөр -99078303
    Цахим шуудан: event@mongolchamber.mn, marketing@mongolchamber.mn

    Хавсаргав.

    1. Үзэсгэлэнгийн бүртгэлийн хуудас
    2. Үзэсгэлэнд оролцох журам
    3. Урьдчилсан хөтөлбөр /урьдчилсан хөтөлбөрт байгаа сул цагуудыг ашиглах тусгай сурталчилгаа, хөтөлбөр явуулах байгууллагууд товлон нэн даруй мэдэгдэнэ үү/

    Latest 150
    Latest 150