• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Экспортыг дэмжих төсөл, хамрагдах боломж” танилцуулга уулзалтад оролцохыг урьж байна
    05/09/2017

    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл”-ийн танилцуулга уулзалтыг МҮХАҮТ-аас Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран зохион байгуулах тул бизнес эрхлэгч Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

    Уулзалтын үеэр “Экспортыг дэмжих төсөл”-ийн танилцуулга хийх, санхүүгийн дэмжлэгт хамрагдах уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүдэд тавигдах шалгуур, зөвшөөрөгдөх үйл ажиллагаа болон экспортыг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлэл хийгдэн харилцан санал солилцоно.

    Уулзалт үнэ төлбөргүй бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 15.00 цагт МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн Их Танхимд болно.

    Холбоо барих:

    МҮХАҮТ, Гадаад Харилцаа, Худалдаа,Хөрөнгө Оруулалтын Газар
    Утас: (976)-11-312501, 99019086, 91919396, 99117644
    Цахим шуудан: export@mongolchamber.mn

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150