• MN
  • EN
  • CN
  • RU
  • Инновацийн үндэсний форумд хүрэлцэн ирэхийг урьж байна
    05/09/2017

    2017 оны 5 сарын 8-11-ны өдрүүдэд “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг  Монгол улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос- үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэх зорилгоор  зохион байгуулах гэж байна.

    Зохион байгуулагчид:
    БСШУСЯ, БОАЖЯ, ХНХЯ, НҮИГ, ШУА, ШУТС, ШУТИС, ХААИС, МУИС, МУБИС, ҮБХИС, СУИС, МҮХАҮТ

    Энэ ажлын хүрээнд 5 сарын 10-ны Лхагва гараг, 9:00 -13:00 цагт Төрийн Ордонд Инновацийн Үндэсний Форум зохион байгуулагдана.

    Үйл ажиллагаа: Монгол улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, ШУТ, инновацийг хөгжүүлэх бодлого, стратеги, үйл ажиллагааны, тэдгээрийн үр дүнгийн талаар инновацийн үйл ажиллагаанд оролцогч талууд нэгдсэн ойлголтонд хүрэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжуудыг  тодорхойлох зорилгоор төр,  шинжлэх ухаан, боловсрол, бизнес, төрийн бус секторыг хамарсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулна.

    Форумд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага дараах хаягаар бүртгүүлнэ үү.

    “Монголын Инновацийн 7 Хоног” арга хэмжээний ерөнхий хөтөлбөр, бүртгэлийн хуудсыг хавсралтаас татаж авна уу.

    Хугацаа: 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 09:00-13:00 цагт
    Форумын бүртгэл: МҮХАҮТ, Харилцаа Хамтын Ажиллагааны Газар
    Холбоо барих утас: 314000, 99051059, 99046587
    Цахим шуудан: sme@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150