• MN
  • EN
  • CN
  • RU
  • Байгальд ээлтэй бизнес эрхлэгчдэд
    05/09/2017

    МҮХАҮТ-ын дэргэд байгальд ээлтэй бизнес, төсөл хөтөлбөрүүдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн "Ногоон бизнес" нэртэй зөвлөл байгуулах нээлттэй хурал 2017 оны 5 сарын 10-нд болно.

    Уг зөвлөл нь хууль эрх зүй, худалдаа, үйлдвэрлэлийн хүрээнд бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашиг, бодлогыг хамгаалан төлөөлж, тулгарч буй асуудал бэрхшээлийг нэгтгэн, төр болон холбогдох яам, тамгын газарт хүргүүлэн төрийн бодлого, шийдвэр, хууль дүрэмд санал хүргүүлэх, түүнд нөлөөлөх зорилготойн дээр төр-хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэхэд чиглэх юм.

    Хурлаар шийдвэрлэх асуудал:

    • Зөвлөлийг байгуулах
    • Зөвлөлийн даргыг сонгох /гишүүд дотроос/
    • 2017 оны төлөвлөгөөнд санал тусгах

    Иймд Та бүхнийг тус зөвлөлийн гишүүн болж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцон хамтран ажиллахыг урьж байна.

    Харилцах хаяг:
    Б.Оюунбат – Бодлого, судалгаа хөгжлийн газрын мэргэжилтэн
    Утас: 88013008, 329167
    Цахим шуудан: esco@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150