• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үндэсний чанарын шагналын эзэд тодорлоо
    11/15/2016

    Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран “Дэлхийн чанарын өдөр - Үндэсний чанарын 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг 2 дахь жилдээ гардууллаа.

    Монгол улсад 2 дахь удаагаа олгож байгаа Үндэсний чанарын шагналын шалгаруулалтанд нийт 52 аж ахуй нэгж, байгууллагын 62 материалыг шалгаруулалтын комисс хүлээн авч шалгаруулсан. Энэхүү шагналын гол зорилго нь хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, “Үндэсний тохирлын тэмдэг”, “тохирлын гэрчилгээ” бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ, мөн үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан олон нийтэд сурталчлан таниулахад оршиж байна.

    Шилдэг аж ахуйн нэгжээр:

    Клин Энержи ХХК шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Жилд 147-169 сая квтц ногоон эрчим хүч үйлдвэрлэн төвийн бүсийн нэгдсэн шүлжээний эрчим хүчний 3 %-ийг хангадаг бөгөөд ОУ-ын ISO 14001 (Байгал орчны удирдлагын тогтолцоо), ISO 9001 (Чанарын удирдлагын тогтолцоо),OHSAS 18001 (Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо)-г тус тус амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд монголд анх удаа эдгээр тогтолцоог нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байгаа байгууллага юм.

    Шилдэг үйлчилгээ:

    “Лоудстоне Могул”ХХК-ий катерингийн үйлчилгээ шалгарсан. Үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд катерингийн үйлчилгээг төв суурин газраас алслагдмал дэд бүтэц хөгжөөгүй орон нутагт хээрийн болон суурин кемпүүдийг байгуулан катерингийн үйлчилгээний менежментийг цогцоор үзүүлж байна.

    Шилдэг бүтээгдэхүүн:

    “Говь” ХК-ий ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн шалгарсан. Говь хувьцаат Компани нь монгол ноолуурыг дэлхийн зах зээлд таниулж буй үндэсний томоохон, ууган үйлдвэрлэгч юм. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй орнуудад бүтээгдэхүүнээ экспортлож монгол ноолуурыг дэлхийд таниулах үйл ажиллагааг амжилттай хийсээр байна. Говь ХК нь Ноолууран бүтээгдэхүүн дээр принт буюу хээ зураг хэвлэж эхэлсэн анхны ноос ноолуурын компани юм.

    2016 оны 11 сарын 15 өдөр
    МҮХАҮТ

    Latest 150
    Latest 150