• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Ворота в Азию” үзэсгэлэн 15 дахь жилдээ...
    05/09/2017

    МҮХАҮТ, ОХУ-ын Бизнес контакт ХХК-тай хамтран зохион байгуулдаг Азийн хаалга буюу “Ворота в Азию” 27 дахь удаагийн үзэсгэлэн 15 жилдээ болж байна. Үзэсгэлэн МҮХАҮТ-ын Их танхимд 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд ОХУ-ын Киров, Ангарск, Ростов на Дону, Таганрог, Каменск-Шахтинский, Нюрба, Нерюнгри, Пинск, Чита, Якутск болон Эрхүү муж зэрэг 10 гаруй хотын 30 гаруй компаниас 50 орчим бизнес эрхлэгч ирж оролцож байна.

    Дээрх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид автомашин, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үнэт эдлэл, хими, тээвэр зууч, шинжлэх ухаан боловсрол, зөвлөх үйлчилгээ, хэвлэх үйлдвэр, ном сонин сэтгүүл, эмийн салбар, хүүхдийн зөөлөн тоглоом, гоёл чимэглэл зэрэг чиглэлүүдээр бараа бүтээгдэхүүнээ танилцуулан хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийн чиглэлээр гурав хоногийн турш монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах юм. Мөн дотоодын зарим аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байгаагаас гадна урилгаар БНХАУ, Пакистан улсын аж ахуйн нэгжүүд ч хүрэлцэн иржээ.

    Иймд бизнесийн түншээ хайж буй, ОХУ-ын зах зээл рүү гарч, хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст үзэсгэлэнгийн үүд хаалга нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Үзэсгэлэнгийн хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд “Бизнес уулзалт” зохион байгуулагдана.

    Latest 150
    Latest 150