• MN
  • EN
  • CN
  • RU
  • Oлон улсын Франчайзын Экспо-д та бүхнийг оролцохыг урьж байна
    05/09/2017

    Ерөнхий зохион байгуулагч: MFV Үзэсгэлэн
    Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч: Олон улсын Франчайзын Холбоо (IFA),  АНУ-ын Худалдааны газар/АНУ-ын Худалдааны алба,
    Үзэсгэлэнгийн хугацаа: 2017 оны 6 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд
    Хаана: АНУ-ын Нью-Йорк хот

    Дэлхийн  120 гаруй орны дэлхийд тэргүүлэх 450 гаруй франчайзын брэндүүдийн төлөөлөлтэй уулзах боломжийг олгодог Олон улсын франчайзын үзэсгэлэн (IFE) 2017 оны 6 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах  гэж байгаатай холбогдуулан МҮХАҮТ-аас АНУ-ын Нью-Йорк хотноо бизнес айлчлал хийх гэж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн уг үзэсгэлэнд оролцохоос гадна олон салбарын туршлагатай 60 гаруй удирдах албан тушаалтнуудтай уулзаж франчайзингийн  салбарын бизнэсийн зөвлөгөө, зааварчилгааг үнэ төлбөргүйгээр авах боломжтой. Мөн олон улсын туршлагатай экспертүүдийн удирдан явуулах франчайзын чиглэлийн ахисан шатны  дараах 9 төрлийн сэдэвчилсэн сургалт семинарт хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой юм. Үүнд:

    Семинар 1. Франчайз худалдаж авахад хэрэгтэй А-Я хүртэлх мэдээллийг та энэ сургалтаас мэдэж авах боломжтой. Сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу - http://www.ifeinfo.com/conference/workshop1-A-to-Z-of-buying-franchise.cfm

    Семинар 2. Хэрхэн өөрийн бизнесийг амжилттай франчайзинг болгох талаарх мэдээллийг та энэ сургалтаас мэдэж авах боломжтой. Сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу- http://www.ifeinfo.com/conference/workshop2-franchising-your-business.cfm

    Семинар 3. Үйл ажиллагааны гарын авлага: Дэс дараалалтай хэрэгжилтийн үндэс

    Сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс- http://www.ifeinfo.com/conference/workshop3-foundation-to-consistent-execution-of-franchise.cfm

    Семинар 4. Мастер франчайзинг
    Олон улсад өөрийн франчайзинг гаргахад тулгамддаг хуулийн талаарх мэдээлэл болон бусад салбарт амжилттай яваа франчайзингийн брэндүүдийн бүтцийг та энэ сургалтаас мэдэж авах боломжтой. Сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу- http://www.ifeinfo.com/conference/workshop4-use-of-master-franchising.cfm

    Семинар 5. Дэлхийд Франчайзингийн хөгжил
    Сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу - http://www.ifeinfo.com/conference/workshop5-global-franchise-expansion.cfm

    Семинар 6. АНУ-д амжилттайгаар франчайзинг нэвтрүүлэхэд хэрэгтэй бүтцийн болон үйл ажиллагааны стратегийн мэдээллийг та энэ сургалтаас мэдэж авах боломжтой. Сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу - http://www.ifeinfo.com/conference/workshop6-structures-operational-strategies-for-franchise-expansion.cfm

    Семинар 7. ВЭБ 2.0: Франчайзын мэдээлэл+ Нийгмийн сүлжээ
    Сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу - http://www.ifeinfo.com/conference/workshop7-social-networking-in-franchising.cfm

    Семинар 8. Гадаадын франчайз олгогч АНУ-ын зах зээлд нэвтрэх стратеги
    Сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу - http://www.ifeinfo.com/conference/workshop8-penetrating-US-market-for-overseas-franchisors.cfm

    Семинар 9. Амжилттай франчайзын системийн  5 зуршил
    Сургалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу - http://www.ifeinfo.com/conference/workshop9-5-habits-of-highly-successful-franchise-system.cfm

    Эдгээр боломжуудыг нэгэн доороос 3 хоногийн дотор авах боломжыг та бүхэнд олгож байна. Уг айлчлалд оролцох сонирхолтой  аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүс илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар авна уу.

    Бүртгэлийн хугацаа: 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дуусна.

    Хариуцсан ажилтан:
    МҮХАҮТ, Гадаад Харилцаа, Худалдаа, Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Аяна

    Утас:  312501, 99182736
    Факс: 324620
    Цахим шуудан: ayna@mongolchamber.mn

    /Жич: Бүртгэлийн маягтийг хавсаргав. Үзэсгэлэнд оролцогчдын мэдээллийг дараах линкээс авна уу - http://www.ifeinfo.com/exhibitor-list.cfm /

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150