• MN
  • EN
  • CN
  • RU
  • Европын холбооны импортын тусгай нөхцөл (REX)-ийг тайлбарлах сургалтад урьж байна
    05/09/2017

    МҮХАҮТанхимаас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Европын Холбооны санхүүжилтаар хэрэгжиж буй Монгол улсын стандартчлалын  системийн шинэчлэлийг дэмжих төсөл (SMMSS)-тэй хамтран Европын Холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлоход тавигдах  импортын тусгай нөхцөл (REX)-ийн тухай сургалтыг зохион  байгуулах тул бизнес эрхлэгч та бүхнийг оролцохыг урьж байна.

    ЕХ-ны зүгээс 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн REX буюу Бүртгэгдсэн Экспортлогчдын Системийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү системийн хүрээнд Монгол улсаас тус зах зээлд экспортлогч хувь хүн, аж ахуйн нэгж, тээвэр зуучийн байгууллагууд бараа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг бие даан мэдүүлэх юм.  

    Сургалтад олон улсын эксперт Stefan Moser оролцон дараах сэдвүүдээр мэдээлэл хийнэ. Үүнд:

    • ЕХ-д бараа бүтээгдэхүүнээ мэдүүлэх Бүртгэгдсэн Экспортлогчдын Систем буюу REX системийн тухай
    • ЕХ-ны шинэчилсэн Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн тухай
    • Баримт бичгийн баталгаажуулалт
    • Баталгаажуулах хамтын ажиллагаа  
    • REX системийг хэрэгжүүлэх техникийн шаардлагууд

    Сургалт 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн  9.30 -16.30 цагт МҮХАҮТ-ын 507 хурлын танхим болно.

    Хаяг: Хан-уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр
    Утас: 312501
    Факс: 324620
    Цахим шуудан: export@mongolchamber.mn   

    ГАДААД ХАРИЛЦАА, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

    Latest 150
    Latest 150