• MN
  • EN
  • CN
  • RU
  • Койка ОУБ-ын зөвлөх багш Ра Сунг Воонг-той хамтран ажиллаж зөвлөгөө, мэдээлэл авахыг урьж байна
    05/09/2017

    МҮХАҮТ-аас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулсан “Бизнес төлөвлөгөө бичих  аргачлал”  сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтыг МҮХАҮТ  дээр  ажиллаж байгаа КОЙКА ОУБ-ын  зөвлөх Ра Сунг Воонг явуулна.

    Сургагч багшийн танилцуулга  

    Нэр: Ра Сунг Воонг

    • Койка /БНСУ-ын  олон улсын хамтын ажиллагааны агентлаг/ - т  ажилладаг. 2015 оны 08-р сараас  хойш МҮХАҮТ-д зөвлөхөөр ажиллаж байна.
    • Солонгосын Сөүл хотын SK Networks худалдааны компанид 27 жил  ажилласан.  (Худалдаа, хөгжлийн шинэ бизнес, Стратегийн төлөвлөгөө, Мэдээлэл харилцааны технологийн бизнес гэх мэт)
    • Камбож, Монгол, Турк 3 улсын хөрөнгө оруулалттай Skynetworks LLC компанид 2007-2009 онд дэд ерөнхийлөгч
    • 30 гаруй оронтой хамтран ажилласан.

    Боловсрол:

    • Сөүлийн үндэсний их сургууль, БНСУ  /Олон улсын улс төр/
    • Вашингтоны их сургууль, АНУ / Дэлхийн менежментийн хөтөлбөр/

    Сургалтанд оролцохыг хүссэн байгууллага,  аж ахуйн нэгж, хувь хүмүүс дараах хаягаар холбогдож бүртгүүлнэ үү. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг.

    Хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын  26-ны өдрийн 14:00 цагт
    Байршил: Хан-Уул дvvрэг, 1 дүгээр хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТанхимын 507 тоот
    Бүртгэл:  Харилцаа Хамтын Ажиллагааны Газар
    Холбоо барих утас: 314000, 99010174, 99046587, 99175757
    Цахим шуудан: sme@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150