• MN
  • EN
  • CN
  • RU
  • “ECO-PRODUCTS” олон улсын үзэсгэлэн урьж байна
    05/09/2017

    Азийн бүтээмжийн байгууллага байгаль орчинг хамгаалах, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, цэвэр үйлдвэрлэл, ногоон бүтээмжийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2004 оноос эхлэн жил бүр “Эко бүтээгдэхүүн” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулдаг байна.

    Энэхүү үзэсгэлэн нь Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн болох Малайз (2004), Тайланд (2005), Сингапур (2006), Филиппин (2007), Вьетнам (2008), Индонези (2010), Энэтхэг (2011), Сингапур (2013), Тайвань (2014), Тайланд (2016) улс орнуудад зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Вьетнамын Хо Ши Мин хотноо 5 сарын 11-13-ны өдрүүдэд болох юм.

    “ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН” үзэсгэлэнд барилгын материал, мэдээлэл технологи, сав баглаа боодол, машин, тоног төхөөрөмж, эко үйлдвэрлэл, эко аялал жуулчлал, хог хаягдал, биотехнологи болон бусад байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэгчдийг танилцуулахаас гадна тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал сэдвээр хэлэлцүүлэг, семинар болох тул сонирхсон иргэн, аж ахуйн нэгжүүд бидэнтэй холбогдоно уу.

    Үзэсгэлэнгийн талбайн зураг болон холбогдох материалыг хавсаргав.

    Харилцах хаяг:
    Б.Оюунбат - 88013008 (Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим)
    Ц.Батбилэг - 86003504 (Монголын бүтээмжийн төв)

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150