• MN
  • EN
  • CN
  • RU
  • Ажлын хувцас үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж чаддаг
    05/09/2017

    Ажлын хувцасны шилдэг үйлдвэрлэгч, импортлогчдын хамгийн анхны томоохон үзэсгэлэн МҮХАҮТ-д зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд Мандухайн гоёл, Жавхлант Гэрэлт-Од, Соло Андууш, Танан зэт, АсралтБаян хайрхан, Их газрын чулуу зэрэг ажлын хувцас үйлдвэрлэгчид, Газар шим, Витсамо, Монос хүнс зэрэг хордлого тайлах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцсон байна. Ажлын хувцас үйлдвэрлэл нь манай улсын хувьд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дараа орох маш чухал салбар аж.

    Өнөөгийн байдлаар ажлын хувцсыг гаднаас импортлон оруулж ирэх нь багасч, өөрсдөө дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж чадаж байгааг тэд онцолж байв. Үзэсгэлэнгийн үеэр аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд нөхөрсөг уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж салбарын цаашдын хөгжил, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн уг салбарт энэ төрлийн нэгдсэн арга хэмжээ дутагдаж байсан тул цаашид тогтмол зохион байгуулахыг хүсчээ. Арга хэмжээний үеэр ажлын хувцасны загварын шоу зохион байгуулсан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татжээ. Үзэсгэлэнг “Оёдлын үйлдвэрүүдийн хөгжил нэгдэл” ТББ-аас зохион байгуулж, МҮХАҮТ дэмжин оролцлоо.

    Latest 150
    Latest 150