• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Ворота в Азию 2017” ОХУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн Бизнес Форум зохион байгуулагдана
    05/09/2017

    МҮХАҮТ, ОХУ-ын Эрхүү мужийн“Бизнес Контакт” компани хамтран 2017 оны 4-р дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд “Ворота в Азию 2017” 27 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

    Уг үзэсгэлэнд ОХУ-ын Керов, Ростов-На-Дону, Таганагорск, Каминск, Новосибирск, Иркутск, Ангарск, Якутск, Чита, Зайбайкальск, Улан-Үдэ зэрэг хотуудын аж ахуйн нэгжүүдээс гадна БНХАУ, Пакистан улсууд оролцоно. Экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг урьж байна.

    Үзэсгэлэн ажиллах цагийн хуваарь:

    • 4-р сарын 25 /Мягмар гариг/ 14.00-17.00 цагийн хооронд
    • 4-р сарын 26 /Лхагва гариг/ 10.00-17.00 цагийн хооронд
    • 4-р сарын 27 /Пүрэв гариг/ 10.00-16.00 цагийн хооронд

    Үзэсгэлэнд дараах чиглэлээр оролцох юм

    • Автомашины сэлбэг
    • Ус, ундаа үйлдвэрлэл
    • Барилгын краны үйлдвэрлэл
    • Чихэр нарийн боовны үйлдвэрлэл
    • Уурын зуухны үйлдвэрлэл
    • Төмөр замын тээвэрлэлт
    • Үнэт эдлэлийн бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл
    • Хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэл
    • Хүүхдийн паркын тоглоом болон дагалдах хэрэгсэлүүд, атракционууд
    • Оргилуун дарс үйлдвэрлэл
    • Полипропилен хүнсний болон технекийн шуудай уут даавуу үйлдвэрлэл
    • Аялал жуулчлал
    • Боловсролын салбар
    • Зөвлөх үйлчилгээ
    • Арьс шир боловсруулах, худалдах
    • Хэвлэл мэдээлэл
    • Мод боловсруулах, тавилга, фанер үйлдвэрлэл
    • Хүүхдийн тэжээл, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
    • Шил боловсруулах үйлдвэр
    • Мал эмнэлэг, зоотехник, эмийн үйлдвэрлэл
    • Цахилгаан тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч

    Энэхүү арга хэмжээний үеэр 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт МОНГОЛ-ОРОС-ын бизнес эрхлэгчдийн Бизнес-Форум МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулагдана. Бизнес-Форумд ОХУ-ын Москва, Эрхүү муж, Чита, Улан-Үд зэрэг хотууд, дээрхи салбар чиглэлийн компаниуд оролцох тул хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг идэвхитэй оролцохыг хүсье.

    ОХУ-ын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой цөөн тооны дотоодын аж ахуйн нэгжүүдэд үзэсгэлэнгийн талбай авч оролцох боломжтой юм.

    (заавал, гүйцэт бөглөх)

    Бизнес форумд оролцох ОХУ-аас оролцох компаниудын жагсаалт хавсаргав.

    Хариуцсан ажилтан:
    Маркетингийн мэргэжилтэн Д.Ууганбаатар
    Маркетингийн мэргэжилтэн Н.Өлзийнаран
    Утас: 976-70109090, 99107440, 99915000  
    Факс: +976-11-324620
    Цахим шуудан: marketing@mongolchamber.mn  

    ҮЗЭСГЭЛЭНД БҮХ АЖИЛ ХЭРЭГЧ БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮМҮҮС
    ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150