• MN
  • EN
  • CN
  • RU
  • ОРОС-МОНГОЛЫН ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТАНД УРЬЖ БАЙНА
    05/09/2017

    Нийгмийн Ардчилал Залуучуудын Холбоо, ОХУ-ын “Залуу гварди” байгууллага гол зохион байгуулагчаар, МҮХАҮТ, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Эрхүү мужийн хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг хамтран зохион байгуулагчаар хоёр улсын залуу бизнес эрхлэгчдийн уулзалтыг 2017 оны 4-р сарын 6-нд Гадаад Харилцааны Яам дээр 10 цагаас зохион байгуулах гэж байна.

    Уг арга хэмжээний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилгын салбарын нэгдсэн хуралдаан, бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдах ба ОХУ-ын залуу бизнес эрхлэгчдээс барилга, мэдээллийн технологи, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, хуванцар бүтээгдэхүүн, эрүүл мэндийн салбарын аж ахуйн нэгжүүд оролцоно.

    Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын туршлага, хамтран ажиллах шинэ боломжуудын талаар санал солицож, бизнес түншийн харилцаа тогтоох сонирхолтой залуу бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

    Дараахи хаягаар бүртгүүлнэ үү:

    Утас: 312501, 99148510  
    Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

    Жич: Арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд урьдчилсан хөтөлбөр, Оросын компаниудын жагсаалтыг хавсаргав.

    Уулзалтад заавал бүртгүүлж орох шаардлагатай бөгөөд оролцогчид арга хэмжээнд иргэний үнэмлэхээ авчрана уу!

    МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, Худалдаа, Хөрөнгө оруулалтын газар

    Latest 150
    Latest 150