• MN
  • EN
  • CN
  • RU
  • Олон улсын хөрөнгө оруулалт, дэлхийн худалдан авалтын чуулган БНХАУ-ын Чунчин хотнoo болно
    05/09/2017

     

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь БНХАУ-ын шууд харьяат 4 хотын нэг Чунчин хотын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороотой хамтран 2017 оны 5 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Чунчин хотын үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, төрөлжсөн худалдааны төвүүдтэй газар дээр нь очиж танилцах, Чунчин хотын Олон улсын хөрөнгө оруулалт, дэлхийн худалдан авалтын чуулган арга хэмжээ /CCISF/19 үзэсгэлэнг үзэж сонирхох зорилгоор бизнес групп зохион байгуулах гэж байна.

    Хятадын худалдааны яам, Төрийн зөвлөлийн Гурван хавцлын алба,  Хятадын ОУ-ын ХДХ, Чунчин хотын АЗГ-аас хамтран зохион байгуулдаг  Хятадын Чунчин хотын Олон улсын хөрөнгө оруулалт, дэлхийн худалдан авалтын чуулган арга хэмжээ нь /CCISF/19 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдсан, Хятадын баруун бүс нутгийн эдийн засгийн даяарчлалын үйл явцын оролцоо, олон хэлбэрт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тавцанг бий болгож, дотоод болон гадаадын бизнес эрхлэгчдэд маш ихээр хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ юм.

    20 дахь удаагийн арга хэмжээ  /CCISF/ нь 2017 оны 5 дугаар сарын 18-21-ий өдрүүдэд Чунчин хотын ОУ-ын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана. Энэ үеэр “Нэг бүс нэг зам” болон Ази-Номхон далайн бүс нутгийн дагуу хөрөнгө оруулалтын боломжуудыг нэвтрүүлэх, дэвшилтэт үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээ болон өргөн хэрэглээний шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи зэргийг нэгтгэн дэлгэн үзүүлэх, ОУ-ын хөрөнгө оруулалт, арилжаа худалдааны дээд хэмжээний чуулган хийгээд сэдэвчилсэн арга хэмжээ, тусгайлсан хөрөнгө оруулалт, худалдан авалтын бизнес уулзалт болон бүс нутгийн хамтын ажиллагааны арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

    Чунчин хот нь  БНХАУ-ын чухал төвлөрсөн хот, баруун өмнөд бүс нутгийн зам тээврийн зангилаа, орчин үеийн аж үйлдвэрийн суурь газар, улсын хэмжээний нээлттэй чөлөөт бүс болох  Хоёр мөрний шинэ бүсийг байгуулсан хот юм.  Хөх мөрний эдийн засгийн бүс болон торгоны замын эдийн засгийн бүсийн стратегийн огтлолцол болохын хувьд Чунчин хот нь хүчтэй таван үйл ажиллагааны бүс нутгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэн, томоохон хэмжээний хонгил, гаалийн гурван баталгаат бүсийг байгуулсан “гурван гурвын” онцлогтой юм.

    2015 онд хотын нийт импорт болон экспортын хэмжээ 75 тэрбум ам.доллар болж төв болон баруун бүсэд нэгдүгээрт жагссан. Гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 10,77 тэрбум ам доллар, гадаадын бодит хөрөнгө оруулалтын хэмжээ 1.43 тэрбум ам.доллар болсон. Бүс нутгийн нэмүү өртөг 1.571972 их наяд юань болсон нь өмнө үеэс 11% -иар нэмэгдэж улс дотроо нэгдүгээр байранд орсон. Дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжүүдийн 260 гаруй компаниуд Хятадын дунд баруун хэсэгт байрлан үйл ажиллагаагаа явуулж, эхний эгнээнд жагсаж байна.

    Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч Та бүхэн Чунчин хотын шинээр нэвтрүүлж буй орчин үеийн дэвшилтэт техник технологи, тус хотын томоохон үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж судалгаа хийж өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлэх, бизнесийн шинэ санаа олохыг  хүсвэл энэхүү бизнес аялалд оролцоно уу.

    2017 оны 05 дугаар сарын 1-ний өдөр хүртэл бүртгэнэ.  

    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. Бүртгэлийн хуудас хавсаргав.
    Утас: 312501 , 99077781
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150