• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бүгд найрамдах Энэтхэг улсад 2017 оны 4 дүгээр сард зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн мэдээлэл
    05/09/2017

    Арга хэмжээний нэр: “Global Exhibition on Services” Үйлчилгээний салбарын 3 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн  /GES2017/

    Хаана:  Их Нойда, Энэтхэг улс
    Хэзээ: 2017 оны 4 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд

    Арга хэмжээний товч мэдээлэл: Уг үзэсгэлэнд нийт 70 гаруй улсын бизнес эрхлэгчид оролцох ба БНЭУ-ын ерөнхийлөгч ноён Шри Прахаб Мүхэржээ нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.

    Үйлчилгээний салбарын 3 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнгийн голлох салбарууд:

    • Мэдээлэл технологи болон телеком
    • Банк, Санхүүгийн үйлчилгээ
    • Боловсрол
    • Аялал жуулчлал & зочид буудал
    • Хэвлэл мэдээлэл ба үзвэр үйлчилгээ
    • Эрүүл мэнд
    • Логистик
    • Хvрээлэн буй орчны vйлчилгээ
    • Үзэсгэлэн & арга хэмжээ үйлчилгээ
    • Эрчим хүч
    • Төмөр зам
    • Мэргэжлийн үйлчилгээнүүд
    • Үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Гарааны болон ЖДҮ
    • Сургалт
    • Спортын үйлчилгээ
    • Жижиглэн болон цахим худалдаа

    Холбоо барих:  nandinee.kalita@cii.in  

    Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та дараах линкээс үзнэ үү. http://www.gesdelhi.in

    Арга хэмжээний нэр: “India Steel Expo 2017” Энэтхэг улсын Ган үйлдвэрлэлийн  3 дахь удаагийн Олон улсын хурал, үзэсгэлэн;
    Хаана:  Мумбай, Энэтхэг улс
    Хэзээ: 2017 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд
    Арга хэмжээний товч мэдээлэл: India Steel Expo 2017” Энэтхэг улсын Ган үйлдвэрлэлийн экспо нь олон улсын үзэсгэлэн, хурал гэсэн 2 хэсгээс бүрдэх ба дагалдах СЕО форум, В2В уулзалт, Хөрөнгө оруулалтын зөвлөгөөн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.  Уг арга хэмжээний гол зорилго нь ган, уул уурхайн салбартай холбоотой судалгаа, дизайн, барилгын арга зүйн хөгжлийн талаар мэдлэг, мэдээлэл, туршлагыг түгээн дэлгэрүүлэхээс гадна хамгийн сүүлийн үеийн техник технологи, машин үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийг танилцуулах юм.

    Холбоо барих: Хатагтай Палави /Phallavi Thakur/
    Утас: + 91 9953038483,
    Цахим шуудан: pallavi.thakur@ficci.com
    Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та дараах линкээс үзнэ үү. http://www.indiasteelexpo.in/index.php

    Арга хэмжээний нэр: “IPHEX” Энэтхэг улсын Энэтхэгийн эмийн сангийн болон эрүүл мэндийн экспо  
    Хаана:  Хайдерабад, Энэтхэг улс
    Хэзээ: 2017 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд
    Арга хэмжээний товч мэдээлэл: БНЭУ-ын Засгийн Газар болон Худалдааны Яамны дэмжлэгтэйгээр  анх 2013 онд IPHEX зохион байгуулагдаж, нийт 110 гаруй улсын 500 гадаадын төлөөлөгчдийг амжилттайгаар хүлээн авч байжээ. Уг үзэсгэлэнд нийт 350 гаруй Энэтхэг улсын эмийн сангийн болон эрүүл мэндийн салбарын ААН хамрагдаж үйлчилгээ болон бүтээгдэхүүнүүдээ танилцуулах болно.

    Холбоо барих:  iphex2017@pharmexcil.com
    Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та дараах линкээс үзнэ үү. http://iphex-india.com/

    Latest 150
    Latest 150