• MN
  • EN
  • CN
  • RU
  • Британийн Стандартын Байгууллага – BSI Mongolia
    12/02/2016

    МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагуудад зохиулсан “Олон улсын удирдлагын тогтолцооны стандартуудыг танилцуулах” сургалтыг гадаад зөвлөх багш нар лекц уншиж, үнэ төлбөргүй зохион байгуулах сургалтанд урьж байна.

    Сургалт 2016 оны 12-р сарын 9-ний Баасан гарагт МҮХАҮТ-ын 506 тоотод 9.30 – 13.30 цагийн хооронд явагдана.

    Дэлгэрэнгүй хөтөлбөр

    1. Бүртгэл 9.30 – 10.00 Цай, кофе

    2. Удирдлагын тогтолцооны суурь стандарт ISO 9001:2015-ын танилцуулга 10.00 – 11.00 - BSI-ийн анхны үндэсний сургагч багш Б. Ундарлаа

    3. Байгаль орчныг хамгаалах ISO 14001:2015 стандартын танилцуулга 11.00 – 11.40 - Олон улсын зөвлөх Yashodan Samath

    4. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын OHSAS 18001 стандартын танилцуулга 11.30 – 12.20 - Олон улсын зөвлөх Yashodan Samath

    5. Монголын бүтээгдэхүүн үйлчилгээг Ази, Европын орнуудын зах зээлд гаргахад шаардагдах бүтээгдэхүүний болон үйлдвэрлэл үйлчилгээний процессуудад тавигдах үндсэн шаардлагууд Дээрх шаардлагуудыг хангах стандартуудыг хэрэгжүүлэх болон баталгаажуулах BSI-ийн үйлчилгээний танилцуулга 12.20 – 13.00 - Олон улсын зөвлөх Sanjay Zantye, BSI-ийн төлөөлөгч Б. Ундарлаа

    6. Асуулт хариултууд - 13.00 – 13.30 - Цай, кофе

    Та бидэнтэй 80308535 утсаар болон, undarlaa.battogtokh@bsigroup.com цахим шуудангаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.

    Latest 150
    Latest 150