• MN
  • EN
  • CN
  • RU
  • Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй экспортлож буй хөнгөлөлтийн хэрэгжилтийг хэлэлцэх уулзалтад урьж байна
    05/09/2017

    МҮХАҮТанхимаас гадаад худалдаа, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Европын Комиссын Худалдааны Ерөнхий Газартай  хамтран “Европын Холбоо(ЕХ)-ны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (ХЕС)-ийн хэрэгжилт ба  Монгол улс ” сэдвийн хүрээнд уулзалт зохион  байгуулах гэж байна.

    Уулзалтын зорилго нь Монгол улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд ХЕС-ийн дагуу гаалийн татваргүй экспортлох боломжийг бизнес эрхлэгчид хэрхэн ашиглаж буй байдал, цаашид тухайн хөнгөлөлтийг сунгах эсэх, тулгарч буй саад бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэхэд ЕХ-ны  зүгээс  үзүүлэх дэмжлэгийн тухай харилцан санал солилцох юм.

    Уулзалтад ЕХ-ны зүгээс дараах бүрэлдэхүүнтэй оролцохоор мэдэгдээд байна. Үүнд:

    1. Mr Nicolaos Zaimis (Senior Adviser to Director, Brussels)
    2. Ms Julika Peschau (Policy officer, Brussels),
    3. Mr Christophe Forex (Brussels)
    4. Marco Ferri (Minister Counsellor, EU Delegation, Beijing)
    5. Mr Ruben Schellingerhout (EU Delegation, Counsellor)

    Тухайн уулзалтын үеэр  ЕХ-ны төлөөлөгчдийн  зүгээс дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийнэ. Үүнд:

    • GSP+ буюу ЕХ-ны шинэчилсэн ХЕС-ийн танилцуулга
    • EU Export Helpdesk: ЕХ-ны экспортлогчдод зориулсан мэдээллийн сайтын танилцуулга:
    • ЕХ-ны Бүртгэгдсэн Экспортлогчдын Систем ба гарал үүслийн дүрэм

    Иймд бизнес эрхлэгч та бүхнийг хүрэлцэн ирж  мэдээлэл аван, харилцан санал бодлоо хуваалцахыг урьж байна.

    Уулзалтын тов: 2017 оны 3 дугаар сарын 29, 10-12 цагт
    Байршил: МҮХАҮТ-ын 507 тоот уулзалтын өрөө
    Холбоо барих хаяг: МҮХАҮТ, ГХХОГ, Ч.Цэцэгмаа
    Утас: 312501
    Факс: 324620
    Цахим шуудан: tsetsegmaa@mongolchamber.mn

    Хавсралт:

    1. EU Export Helpdesk танилцуулга (англи, орос хэл дээр)
    2. ЕХ-ны зах зээлд хэрхэн экспортлох тухай мэдээлэл
    3. http://exporthelp.europa.eu/thdapp/index.htm?newLanguageId=EN
    4. Presentations on export requirements: http://exporthelp.europa.eu/thdapp/compacks/ComPacksServlet?languageId=en&isoCode=MN&view=View

    Latest 150
    Latest 150