• MN
  • EN
  • CN
  • RU
  • “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ - 2016” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
    11/21/2016

    Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан уламжлалт “Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2016”  үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд 11 дүгээр сарын 23-наас 24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

    Эдгээр өдрүүдэд Монгол улсад Орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, Шинжлэх Ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой тус тус тохиож байгаагаараа онцлог юм.

     Үзэсгэлэн нь шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

    Энэхүү үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, улсын болон хувийн их, дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцож байна.

    Үзэсгэлэнд эрдэмтэн, судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинээр туурвисан ном, товхимол, толь бичиг, археологи, палеонтологийн олдвор, хүн, мал амьтны урьдчилан сэргийлэх шинэ эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгааллын бэлдмэл, пестицид, бордоо, эрчимжсэн мал аж ахуй /малын үүлдэр, угсаа/, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт метал, газрын ховор элемент, мэдээллийн технологи зэрэг чиглэлийн 200 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн, загварууд, шинэ технологийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм.

    Үзэсгэлэнг зохион байгуулагчид:

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

    Монгол улсын Шинжлэх ухааны академи

    Шинжлэх ухаан технологийн сан

    Жижиг дунд үйлдвэр, Хөрөнгө оруулалтыг дэмжих газар

    Latest 150
    Latest 150