• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнес эрхлэгчдэд тулгардаг эрсдэлүүд
    05/03/2017

    Аливаа байгууллага зорилгодоо хүрэхэд сөрөг нөлөө үзүүлж байгаа ямар нэгэн үйл явдлыг эрсдэл гэнэ.

    Бизнес эрхэлж буй та бүхэн ЭРСДЭЛ гэхээр зөвхөн байгалийн гамшигтай зүйрлэж үздэг. Гэвч эрсдэл нь үүгээр хязгаарлагдахгүй, таны бизнес эрхэлж буй орчинд хаа сайгүй байдаг. Жишээ нь: Улс төрийн тогтворгүй байдал, зах зээлийн ширүүн өрсөлдөөн, Валютын ханшийн хэлбэлзэл, гэнэтийн санаандгүй ослууд гэх мэт.

    Эрсдэлийг удирдах гэдэг нь эрсдэлийг таних, хэмжих, бууруулах, эрсдэл тохиолдсон үед хохиролыг хамгийн бага түвшинд нь аваачих зорилгоор хийгдэж буй цогц үйл ажиллагаа юм.

    БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТУЛГАРДАГ ТОП-10 ЭРСДЭЛ

    1. БРЭНД НЭР ХҮНД УНАХ ЭРСДЭЛ                                                            

    - Судалгаанд хамрагдагсдын 50% нь буюу дийлэнх саналыг энэ эрсдэл авч байна.

    - Харин “Үүнд бэлтгэлтэй байдаг буюу эрсдэлээ удирдаж чаддаг” гэж 56% нь хариулсан байна.

    БРЭНД НЭР ХҮНД УНАГАХ ЭРСДЭЛИЙН ГОЛ ЭХ ҮҮСВЭРҮҮД НЬ:

    - Нийлүүлэлт түгээлтийн гинжин хэлхээ тасалдсанаас үүдэлтэй.

    - Компьютерийн гэмт хэрэг болон олон нийтийн сүлжээ сайтаас үүдэлтэй.

    - Бизнесийн ёс зүйгүй харилцаанаас үүдэлтэй.

    - Харилцагчидтай ялгаварлан харилцсанаас үүдэлтэйгээр дээрхи эрсдэл бий болдог байна.

    2. ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ БА УДААШРАЛТАЙ СЭРГЭЛТ

    Өмнөх жилийн судалгаагаар энэхүү эрсдэл тэргүүлж байсан бөгөөд үүнийг зохицуулахад маш хэцүү юм.

    НӨЛӨӨЛДӨГ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД:

    - Улс төрийн тодорхойгүй байдал.

    - Үйлдвэрлэлийн хурд өөрчлөгдөх.

    - Олон тооны сонгууль  (Дэлхийн ДНБ 50 хувийг бүрдүүлдэг улсуудад 2014 оны байдлаар 40 сонгууль болсон байна).

    3. ЗАСАГ ЗАХИРГАА БОЛОН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ

    - Улс төрийн тогтворгүй байдал

    - Даяарчлал

    - Төрийн дарамт, шахалт ихсэх (Хууль хяналтын байгууллагаас олгодог тоо томшгүй зөвшөөрлүүд)

    4. ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨН НЭМЭГДЭХ

    - Бизнес эрхлэгчдийн орлогын 50% нь энэ эрсдэлээс хамааралтай байдаг 

    (2018 он гэхэд барилга болон үйлдвэрлэлийн салбарт №1 эрсдэл болох магадлалтай гэж үзэж байна)

    НӨЛӨӨЛӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД НЬ: 

    - Технологийн хоцролт

    - Чадварлаг боловсон хүчин

    - Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэлэг зүйл хийж чадахгүй байх

    5. ШИЛДЭГ БОЛОВСОН ХҮЧИН ОЛЖ АВАХ БОЛОН ТҮҮНИЙГ ТОГТООН БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ЭРСДЭЛ

    - ОУ –д компани сайн байх гол үндэс нь боловсон хүчин сайн байх гэж үздэг

    НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД НЬ:

    - Зөв стратеги боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй байх

    - Боловсон хүчний насжилт хэт өндөр байх

    - Төлөвлөгөөндөө хүрэхгүй байх

    - Ажил таслалт зэрэг нөөлөлдөг байна.

    6. ХЭРЭГЛЭГЧИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ БАЙХ

    - Технологийн салбарт энэхүү эрсдэл нь №1 гэж оролцогчид хариулсан байна

    НӨЛӨӨЛӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД НЬ:

    - Зах зээлийн глобалчлал

    - Технологи шинэчлэгдэхийн хэрээр худалдан авагчдын сонирхол байнга өөрчлөгддөг. Үүнд дасан зохицохын тулд чадварлаг боловсон хүчнээ тогтоон барих нь маш чухал юм.Технологийн салбарын хувьд амжилттай компанийн гол эд эс нь шинэ нээлт байдаг байна.

    7. БИЗНЕС ТАСАЛДАЛ

    - Орлогын эх үүсвэрт эрсдэл тохиолдсоны улмаас хамаарсан бизнес тасалдал 2013 онд 36% байсан бол 2015 онд 22% болж буурсан байна. Энэ нь бизнес эрхлэгчид тодорхой хэмжээгээр эрсдэлээ удирдаж чаддаг болсон гэж ойлгож болно.

    8. ГУРАВДАГЧ ЭТГЭЭДИЙН БУРУУГААС ҮҮДЭХ ЭРСДЭЛ

    - 2013 онд энэ эрсдэл 13-т жагсаж байсан бол 2015 онд 8 дугаарт жагсаж байна.

    НӨЛӨӨЛӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД:

    - Ажил хаялт

    - Олон нийтийн сүлжээ

    - Бэлтгэн нийлүүлэгчдийн хариуцлагагүй байдал

    9. КОМПЬЮТЕРИЙН ГЭМТ ХЭРЭГ

    Хойд Америкийн орнуудад энэ эрсдэл нилээн дээгүүр жагсдаг төдийгүй жил ирэх тусам хакерууд улам туршлагажиж, урьдчилан хамгаалах боломжгүй болж байна гэж тэд хариулсан байна.

    10. ХӨРӨНГИЙН ЭРСДЭЛ

    - Энэ төрлийн эрсдэл дэлхий даяар нилээд түгээмэл эрсдэл бөгөөд 2014 оны байдлаар 113 тэрбум ам.долларын хохирол гараад байна. 

    ҮҮНЭЭС ҮҮДЭЛТЭЙГЭЭР: 

    - Бизнес зогсох

    - Нийлүүлэлт болон түгээлт тасалдах

    - Гуравдагч этгээдийн өмнө хөриуцлага хүлээх гэх мэт эрсдэлүүд бий болж байна.

     

    Эх сурвалж: www.sme.golomtbank.com 

    Жижиг дунд үйлдвэр, Хөрөнгө оруулалтыг дэмжих газар

    Latest 150
    Latest 150