• MN
  • EN
  • CN
  • RU
  • Малайз улсын Куала Лампур хотноо болох халал бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэх, бизнес уулзалтад оролцохыг урьж байна
    05/03/2017

    Малайзын Засгийн газрын экспортыг дэмжих агентлаг, Малайзын Гадаад Худалдаа Хөгжлийн Корпораци хамтран олон улсын Халал бүтээгдэхүүний үзэсгэлэнг 2017 оны 4 дүгээр сарын 3-аас 4 дүгээр сарын 6-ны хооронд Куала Лампур хурлын төвд 14 дэхь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр 4 дүгээр сарын 4-ний өдөр Малайзын экспортын үзэсгэлэнгийн төв дээр халал бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон экспортлогчдын бизнес уулзалт болох юм.

    14 дэхь удаагийн халал үзэсгэлэнгийн гол зорилго нь олон улсын чанарын шаардлага хангасан халал бараа бүтээгдэхүүнийг борлуулах, сурталчлах юм. 2004 оноос эхлэн анх удаа халал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэрүүлэх, худалдаалах зорилгоор жил бүр зохион байгуулдаг.

    Энэхүү үзэсгэлэнд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авагчид хүрэлцэн ирдэг бөгөөд үзэсгэлэнд оролцогчидтой танилцаж, хамтран ажилладаг байна. Энэ нь хөгжиж буй орнуудын зах зээлд нэвтэрч, халал бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг чанарын өндөр шаардлага бүхий халал бүтээгдэхүүнээр хангах бололцоог олгодог байна.

    Үзэсгэлэнд халал хүнсний бүтээгдэхүүн, хүнсний бус бүтээгдэхүүн, үйлчилгээ гэсэн салбарын төлөөллүүд оролцоно.

    Үзэсгэлэнд тавигдах халал хүсний бүтээгдэхүүн:
    Халал сертификат бүхий бүтэн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, лаазалсан хүнс, хөлдөөсөн ба хагас боловсруулсан хүнс, сүүн бүтээгдэхүүн, цай, ундаа, хүнсний бүтээгдэхүүн, будаа/буудай, гоймон, үр тариа, халуун ногоо, хатаасан жимс, далайн гаралтай бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, чихэр/шоколад, жигнэмэг, нарийн боов, самар, даршилсан ногоо/жимс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүүхдийн болон хүнсний нэмэлт тэжээл, нярайн нэмэлт тэжээл, зөгийн бал, хачир/соус, хөдөө ах ахуйн бүтээгдэхүүн, хүнсний химийн бүтээгдэхүүн, оливын тос, ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон лалын шашинтай орнуудад хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн зэрэг юм.

    Хүнсний бус бүтээгдэхүүн ба үйлчилгээ:
    Үнэртэн, гоо сайхны бараа, ариун цэврийн өрөөний хэрэгсэл, биеийн арчилгааны бүтээгдэхүүн.

    Халал сертификат бүхий үл хөдлөх хөрөнгийн байгууллагууд:
    Нядалгааны газар, зочид буудал, ресторан, хүнсний хангамжийн үйлчилгээ, хүнсний сав баглаа боодол болон тоног төхөөрөмж, логистик, агуулах.

    Исламын хөрөнгө оруулалт, банк санхүүгийн байгууллагууд
    Исламын хөрөнгө оруулалтын банкууд, санхүүгийн байгууллагууд, Исламын итгэлцлийн холбоо, Исламын Капитал зах зээл, даатгалын байгууллагууд, Хөгжлийн агентлагууд, Халал сертификат олгогч агентлаг, Хүнсний бүтээгдэхүүний судалгаа хөгжлийн төв, Худалдаа хөгжлийн агентлаг болон Халал Парк.

    Иймд тус үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах халал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, экспортлогчид болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хийх бизнес уулзалтад биечлэн уулзах, холбоо тогтоох, туршлага судлах, үзэсгэлэнг үзэх зорилгоор 2017 оны 4 сарын 2-аас 4 сарын 7 ны хооронд МҮХАҮТ-аас бизнес групп зохион байгуулж байна.

    Малайзын худалдааг дэмжих байгууллагын дэмжлэгтэйгээр бизнес уулзалтад оролцох МҮХАҮТ-ын бизнес группд багтсан Монголын төлөөлөгчдийг 4 дүгээр сарын 3-аас 4 сарын 6-ны өдрүүдэд /4 өдөр, 3 шөнө/ зочид буудалд үнэгүй байрлуулна.

    Тус арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор гадаад пасспортын хуулбар, бүртгэлийн хуудас, бизнес уулзалтад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний код сонгох хуудас болон баталгаажуулалтын хуудсыг бөглөж ирүүлнэ үү.

    Жич: Арга хэмжээний урьдчилсан хөтөлбөр, бүртгэлийн хуудас, бизнес уулзалтад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний код сонгох хуудас, баталгаажуулалтын хуудас болон зардлын төсвийг хавсралтаар хүргүүлж байна

    Холбогдох хаяг:

    Э. Бадамхорол - МҮХАҮТ-ын Экспортыг дэмжих хөгжүүлэх газрын тэргүүлэх мэргэжилтэн
    Утас: 11-328878, 99019086
    Факс: 11-324620
    Цахим шуудан: export@mongolchamber.mn, badamkhorolcci@gmail.com

    Latest 150
    Latest 150