• MN
  • EN
  • CN
  • RU
  • 11-р сарын B2B уулзалт "Эдийн засгийн хямралыг даван туулахад хууль эрх зүйн нөлөө" сэдвээр болно
    11/28/2016

    МҮХАҮТ-аас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Business to Business "B2B networking" энэ удаагийн уулзалт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16:00 цагт "Эдийн засгийн хямралыг даван туулахад хууль эрх зүйн нөлөө" сэдвээр МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд болно.

    Уулзалтаар эдийн засгийн хямралын үеийн хууль эрх зүйн бодлого, зохицуулалт ямар байх ёстой талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, МҮХАҮТ-ын төлөөлөл болон их сургуулийн эрдэмтэн судлаач, доктор профессоруудын төлөөлөл илтгэл тавьж санал бодлоо солилцох гэж байна.

    Та бүхнийг ажлын цаг заваа зохицуулан энэхүү уулзалтад өргөнөөр оролцохын зэрэгцээ өөрийн санал, бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусад бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй харилцаа холбоо тогтоож өөрийн бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг МҮХАҮТ-ын 70111545 дугаарын утсаар лавлана уу.

    Latest 150
    Latest 150