• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “Чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, экспортын боломж” сэдэвт сургалтад оролцохыг урьж байна

    МҮХАҮТ-аас чөлөөт бүсийг хөгжүүлэх, сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Монгол Улсын Засгийн Газраас Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл” болон “Алтанбулаг”, “Замын Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын албадтай хамтран “Чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, экспортын боломж” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.

    Сургалтын үеэр дараах сэдвүүдийн хүрээнд мэдээллүүд хийгдэх болно.

    • Чөлөөт бүсийн өнөөгийн байдал, экспортын боломж
    • Чөлөөт бүсийн гаалийн эрх зүйн орчин, зохицуулалт
    • Чөлөөт бүсийн татварын эрх зүйн орчин, зохицуулалт
    • Чөлөөт бүсийн бүртгэл, хяналтын эрх зүйн орчин, зохицуулалт
    • Чөлөөт бүсийн хорио цээр, эрүүл ахуйн хяналт
    • Чөлөөт бүс дэх худалдааны гэрээнээс үүссэн маргааныг арбитр, эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь
    • Давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрээнд тусгах ач холбогдол

    Иймд чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулах таатай нөхцөл, төсөл сонгон шалгаруулалтад оролцох шалгуур, экспортын боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд дараах хаягаар 2017 оны 10 дугаар сарын 20-ний дотор бүртгүүлнэ үү.

    Сургалт 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 9.00 -13.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот уулзалтын өрөөнд болно.

    Холбогдох хаяг: МҮХАҮТ, Гадаад Харилцаа, Худалдаа ,Хөрөнгө Оруулалтын Газар
    Утас: 312501, 99104825, 99117644
    Цахим хаяг: export@mongolchamber.mn
    Веб сайт: www.mongolchamber.mn
    Facebook.com: /mongolianforeigntrade
    Twitter.com: /EDPD_MNCCI

    Арга хэмжээ