• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    Монгол-Казахстаны бизнес уулзалтанд урьж байна

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Бүгд Найрамдах Казахстан улсын Экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний агентлаг “Казнекс Инвест”-тэй хамтран Монгол-Казахстаны бизнес уулзалтыг 2017 оны 11-р сарын 01-ний 10 цагт “Blue sky” зочид буудалд зохион байгуулах гэж байна.

    Уг арга хэмжээнд Казахстаны талаас машин үйлдвэрлэл, металлурги, барилга, хүнс, эм, сав баглаа боодолын салбарын аж ахуйн нэгжүүд оролцоно.

    Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу:
    МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар
    Утас: +976-11-312501, 99148510
    Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

    Жич: Казахстаны төлөөлөгчдийн жагсаалтыг энд дарж татаж (Формат: *.PDF, Хэмжээ: 206 кб) үзнэ үү.

    Арга хэмжээ