• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    БНТУ-ЫН ИСТАНБУЛ ХОТНОО “ЭКСПОРТЫН ДОЛОО ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, МУ-д суугаа БНТУ-ын Элчин Сайдын Яамны Худалдааны хэлтэс хамтран хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор бизнес эрхлэгч та бүхнийг Бүгд Найрамдах Турк Улсын Эдийн засгийн яамнаас 2017 оны 11 сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Экспортын долоо хоног-2017” арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна. Уг 2 өдрийн арга хэмжээгээр экспортыг дэмжих БНТУ-ын засгийн газрын бодлого, Туркын худалдааны төвүүд, татварын шинэчлэлт, гааль, ложистик, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, 6 улсын экспортын маркет, олон улсын түншүүдтэй туршлага солилцох зэрэг сэдвүүдээр хэлэлцэнэ. /Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтанд хавсаргасан хөтөлбөрөөс харна уу./

    Иймд тус арга хэмжээнд оролцож, тус улсын томоохон үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнесийн түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл бүртгэж байна.

    Оролцох хүний тоо хязгаартай тул та бүхэн яаралтай бүртгүүлнэ үү.

    Жич: ЭСЯ-наас шалгаруулалт хийгдэх ба шалгарсан компани тус бүрээс эрх бүхий 1 оролцогчийн нислэгийн тийз болон зочид буудлын зардлыг БНТУ-ын Эдийн засгийн яам хариуцах болно.

    “Экспортын долоо хоног-2017” арга хэмжээтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ihracathaftasi.com вэб хуудсаас авна уу.

    Гадаад Харилцаа, Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Газрын мэргэжилтэн Б.Аяна
    Утас: 11-312501, 99182736
    Цахим шуудан: ayna@mongolchamber.mn

    Хавсралт: Application form for companies ; Turkish_Export_Week_Draft_Program

    Арга хэмжээ