• MN
  • EN
  • CN
  • RU
  • Арга хэмжээ
    “India Pharma 2018 & India Medical Device 2018”-Эм зүйн бүтээгдэхүүн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарын олон улсын үзэсгэлэн, хуралд оролцохыг урьж байна

    Арга хэмжээний нэр: “India Pharma 2018 & India Medical Device 2018”-Эм зүйн бүтээгдэхүүн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарын 3 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн, хурал

    Хаана: “BANGALORE” олон улсын үзэсгэлэнгийн төв, Бенгалүрү, Энэтхэг улс
    Хэзээ: 2018 оны 2 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Зохион байгуулагчид: Энэтхэг Улсын Химийн бодис, Бордооны яамны эмзүйн газар болон Энэтхэг Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбоо.

    Арга хэмжээний товч мэдээлэл: 2017 онд тус үзэсгэлэнд 24 орны 275 аж ахуйн нэгж, байгууллага оролцсон бөгөөд нийт 10000 гаруй бизнес эрхлэгчид, зочид ирж үзсэн байна. Тус арга хэмжээ нь Олон улсын эрүүл мэндийн бизнесийн салбарынханд өөрсдийн бүтээгдэхүүн технологийг сурталчлан таниулах, холбож өгөх томоохон боломжийг олгодог байна.

    Эм зүйн бүтээгдэхүүн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбарын 3 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнгийн голлох салбарууд:

    • Эмийн бүтээгдэхүүнд зориулсан ургамал болон машин
    • Сав баглаа боодлын машин, тоног төхөөрөмж
    • Лабораторийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл
    • Эмнэлгийн судалгааны байгууллагууд
    • Гэрээт үйлдвэрлэгчид
    • Судалгаа ба хөгжил, чанарын удирдлагын байгууллагууд
    • Дэд бүтэц, тоног хэрэгслүүд
    • Био-эмийн бүтээгдэхүүн
    • Эмнэлгийн тоног төхөөрөмж
    • Байгаль орчин, агаарын бохирдлын хяналтын систем
    • Худалдааны холбоод болон худалдааг дэмжих байгууллагууд
    • Аюулгүй байдлын тоног төхөөрөмж
    • Эмийн үйлдвэрийн болон менежментийн программ хангамж

    Тус арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү. http://www.indiapharmaexpo.in/

    Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар

    Арга хэмжээ