• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЭРХЭМ ЗОРИЛГО: МҮХАҮТ нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд нөлөөлөгч, өмгөөлөгч, бизнесийн хөгжилд чиглүүлэгч, холбогч, дэмжигч байна.

    Алсын хараа

    МҮХАҮТ нь бизнесийн амжилтын ТАЛБАР байж, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд манлайлахад ХӨТӨЧ нь болно.

    Үнэт зүйлс

    Чадварлаг, эвсэг хамт олон

    Мэдлэг, боловсрол, ур чадвартай, харилцан бие биенээ хүндэтгэж, сэтгэл гарган, зөв хандлагаар, санаачлагатай ажиллах хамт олон

    Нягт, үр дүнтэй хамтын ажиллагаа

    Үр дүнд суурилсан ойлголцол ба итгэлцэлийг эрхэмлэж тогтвортой, үр дүнтэй, оролцоотой хамтын ажиллагааг хөгжүүлэх

    Үнэ цэнэтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ

    Эрэлт, хэрэгцээг урьдчилан харж, судлан, төлөвлөж, үйлчлүүлэгч харилцагчдад чанартай, сэтгэл, ханамжтай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох

    Ёс зүйт үйл ажиллагаа

    Хурдан, шуурхай, уян хатан, санаачлага гарган үнэнч шударгаар ил тод оролцогч талуудтай үр дүнтэй, хариуцлагатай ажиллах

    Манлайлал

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн томоохон төлөөлөгч болж санаачлагатай, оролцоотой, тогтвортой хөгжлийн хурдасгагч хүч болон хүртээмжтэй ажиллах

    Танхим

    27+

    Бизнесийн зөвлөлүүд

    6+

    Газар, нэгжүүд

    21+

    Салбар

    60+

    Төлөөлөгч, өргөмжит төлөөлөгчид

    3226+

    Гишүүд

    Стратегийн зорилтууд

    Бизнесийн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог бүрдүүлэх

    Бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, бодлогын бичиг баримтыг боловсруулах, шийдвэрлэх, хэрэгжүүлэх, сайжруулах бүх шатанд бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах

    Гишүүд ба бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх, урамшуулах

    Бизнесийн олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх

    Эдийн засаг, зах зээлийн өөрчлөлтөнд мэдрэмжтэй хандаж гишүүд, бизнес эрхлэгчид, түншлэгч байгууллагуудыг үнэ цэнэтэй мэдлэг, мэдээллээр хангах

    Танхимын засаглал, менежементийг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нөөцүүдийг бэхжүүлэх

    Гүйцэтгэх удирдлагууд

    М.Оюунчимэг
    Дарга
    М.Сарандаваа
    МҮХАҮТ -ын орлогч дарга
    Э.Оюунтэгш
    МҮХАҮТ -ын ерөнхий нарийн бичгийн дарга

    УЗ-ийн дарга бөгөөд Ерөнхийлөгчийн мэндчилгээ

    МҮХАҮТ-ын нийт гишүүд, бизнес эрхлэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн хувьд юуны өмнө хууль тогтоомжийг сайжруулах, тодруулбал Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулахаас ажлаа эхэлж цаад агуулгаар татвартай холбоотойгоор улс орны хэмжээнд санхүүгийн шинэчлэл хийгдэж ингэснээр тулгараад буй хямралаас хурдан, бага хохирол амсан гарах боломж бүрдүүлэхийн төлөө ажиллана.

    Түүнчлэн төр засагт хямралаас гарах чиглэлд ирэх он жилүүдэд тавих зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх бизнесийнхний санал бодлыг хүргүүлэн бодлого шийдвэрт тусгуулахын төлөө ажиллах болно.

    Энэ үүднээс бид хувийн хэвшлийнхэн Компанийн засаглалаа сайжруулахаас гадна төр засгийнхныг ч засаглалаа сайжруулж засаглалын хямралаас гарахыг уриалж энэ оныг Танхимын зүгээс “Худалдааг хөнгөвчлөх жил”-ээр зарлан ажиллаж байна.

    МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
    БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ

     БААТАРЖАВЫН ЛХАГВАЖАВ

    Он цагийн хэлхээс


    1. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсэн байгуулагдсан
      Монголын Үндэсний Арбитр байгуулагдсан ба 2014 оноос Монголын Олон улсын ба үндэсний Арбитр болон өөрчлөгдсөн.

    2. Экспертизийн газар байгуулагдсан

    3. Патентийн газар байгуулагдсан

    4. Гарал үүслийн гэрчилгээ олгож эхэлсэн

    5. МҮХАҮТанхим, ГХАҮТХ-ны хамтын ажиллагааны төсөл “МҮХАҮТ болон Салбар танхимын чадавхийг нэмэгдүүлэх төсөл”

    6. Дэлхийн үзэсгэлэн Экспог зохион байгуулсан

    7. Бизнес таймс сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан
      Гадаад худалдаа, бизнесийн сургалтын төв байгуулагдсан

    8. МҮХАҮТ нь Ази Номхон далайн орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын холбоо буюу CACCI-д гишүүнээр элссэн

    9. Бизнес эрхлэгчдийн шилдгийг шалгаруулах Entrepreneur арга хэмжээг анх зохион байгуулж эхэлсэн.
      “Улаанбаатар түншлэл” үзэсгэлэнг зохион байгуулж эхэлсэн.
      Жижиг дунд үйлдвэрлэл бүтээгдэхүүн үйлчилгээ технологи үзэсгэлэнг зохион байгуулж эхэллээ.
      Олон улсын үзэсгэлэнгийн товчоонд жинхэнэ гишүүнээр элссэн.
      1997-2012 он - Салбар танхимууд байгуулагдаж эхэлсэн.

       

       

    10. "lady entrepreneur" оны шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйг шалгаруулж эхэлсэн.

    11. “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулсан
      “Бизнесийн итгэлийн индекс” судалгааг гаргаж эхэлсэн.
      “Бизнес фестиваль” бизнес эрхлэгчдийн парадыг зохион байгуулсан.

       

    12. ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах арга хэмжээг зохион байгуулсан.

    13. “АТА” карней олгож эхэлсэн.
      Авилгалын индекс судалгааг хийж эхэлсэн.
      “Монголын эдийн засаг” гадаад худалдааны цагаан ном хэвлэгдэн гарч эхэлсэн.

       

    14. “GS1-Mongolia” нийгэмлэг байгуулагдаж зураасан код олгож эхэлсэн.

    15. Худалдаа хөнгөвчлөх МОНПРО зөвлөл байгуулагдсан.
      “Inspiring Mongolia” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарсан.
      www.mongolchamber.mn сайт ашиглалтанд орсон.

       

    16. Монголын Үндэсний Шилдэг 99 бүтээгдэхүүнийг шалгаруулж эхэлсэн.
      “Business English Contest” уралдааныг зохион байгуулж эхэлсэн.
      МҮХАҮТанхим, ГХАҮТХ-ны хамтын ажиллагааны төсөл “МҮХАҮТ болон Салбар танхимын чадавхийг нэмэгдүүлэх төсөл”

       

    17. “Бизнес хөгжил” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарсан.
      МҮХАҮТанхим, ГХАҮТХ-ны хамтын ажиллагааны төсөл Орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл хэрэгжиж эхэлсэн.

       

    18. “Chambers visa card”-ыг үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн.
      Танхимын гишүүдийн нэгдсэн Портал сайтыг ашиглалтанд оруулсан.
      “Ногоон зээлийн баталгааны сан”-ийн үйл ажиллагаа эхэлсэн.
      Виртуаль үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зорилгоор Virtual Expo-г нээсэн.
      Silk road буюу Торгоны зам одонг гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн.
      Цэвэр үйлдвэрлэл, эрчим хүчний үр ашгийн төвийг байгуулав.

       

    19. “Эйр чамбер” билетийн касс ажиллаж эхэлсэн.

    20. Компанийн захирлуудад зориулсан “CEO high level course” сургалтыг зохион байгуулж эхэлсэн.

    21. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтыг зохион байгуулж эхэлсэн.
      1997-2012 он - Салбар танхимууд байгуулагдаж эхэлсэн.

    22. МҮХАҮТанхим, ГХАҮТХ-ны хамтын ажиллагааны төсөл
      Монгол, Хятадын найрамдалт мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг байгуулсан.
      Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулж эхэлсэн.

       

    23. Органик бүтээгдэхүүн/”Certified organic” Эко шошго олгож эхэлсэн.
      Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв /БМЭЗ/ байгуулагдсан.
      “Ногоон буудал” Эко шошго хэрэглэх эрх олгож эхэлсэн.

       

    24. Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ИСО-9001 стандартыг нэвтрүүлж эхэлсэн.
      2015-2018 он - МҮХАҮТанхим, ГХАҮТХ-ны хамтын ажиллагааны төсөл “Нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл” хэрэгжиж эхэлсэн.

    25. Хүний нөөцийн удирдлагын “Green HRM” системийг нэвтрүүлсэн.
      Дотоод үйл ажиллагааны автоматжуулалтын CRM системийг нэвтрүүлж эхэлсэн.
      2003-2016 он - МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн салбар зөвлөлүүд байгуулагдаж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 27 зөвлөл ажиллаж байна.

       

    Манай хамт олон

    108+

    Нийт ажиллагсдын тоо 108+

    35+

    Ажиллагсдын дундаж нас 35+

    10+

    Ажилласан жил, дундажаар 10+

    30%

    Эрдмийн зэрэг, цол /Магистр, Доктор/ 30%

    70%

    Зонхилох мэргэжил /Бизнесийн удирдлага,эдийн засаг, гадаад худалдаа/ 70%

    Бүтэц