Монгол-Оросын хамтарсан “Агро-Энерго-Лес” vзэсгэлэн
МҮХАҮТанхим, Дорнод Сибирийн ХАҮТанхим, ХААЯам, Буриадын ХАҮТанхим болон Буриадын ХААЯам хамтран 2010 оны 3 дугаар сарын 23-25-ны хооронд МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн танхимд Монгол-Оросын хамтарсан “Агро-Энерго-Лес” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр “Эрхүү муж болон Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэлийн боломжууд” сэдвийн дор Орос, Монголын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болно.Та бүхнийг тус үзэсгэлэн, бизнес уулзалтад идэвхтэй оролцохыг урьж байна.
МҮХАҮТанхим, ҮЯГазар
Холбогдох утас: 312371, 99899584, 88009173
Факс: 324620
| < Өмнөх | Дараахи > |
|---|


