ЯПОН- МОНГОЛЫН ХАVТ-ДЫН ХАМТАРСАН “BUSINESS PARTNERSHIP FOR DEVELOPMENT” ФОРУМ
Япон-Монголын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг єргєжvvлэх, хєрєнгє оруулалтыг татах, ЖДV-ийн vйлдвэртэй танилцан туршлага судлах зорилгоор Японы ХАVТ-тай хамтран “BUSINESS PARTNERSHIP FOR DEVELOPMENT” Анхдугаар Форумыг 2010 оны 2 дугаар сарын 23-25-ний єдрvvдэд Токио хотноо зохион байгуулах гэж байна.
Тvvнчлэн Форумын vеэр МVХАVТ-аас санаачлан Япон, Монголын эдийн засаг, соёлын харилцааг єргєжvvлэх, бизнес, хєрєнгє оруулалтыг татах зорилгоор хийгдэж буй япон хэл дээрх “Айраг” порталын нээлтийн ажиллагаа болох юм.
Форумын vеэр тус улсын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж холбоо тогтоох, япон хэл дээрх портал сайтаар дамжуулан Японы зах зээлд нэвтрэх боломжийг судлахаас гадна хvнсний vйлдвэр /мах боловсруулах, малын гаралтай бvтээгдэхvvн боловсруулах vйлдвэр, єргєн хэрэглээний бvтээгдэхvvн/, Электроникийн vйлдвэр /компьютер, дагалдах хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан бараа/, Хvнсний бєєний тєвийн vйл ажиллагааг судлах, Автомашины vйлдвэр, ЖДV-ийн тоног тєхєєрємжийн vйлдвэр /хvнс, арьс шир боловсруулах тоног тєхєєрємж/ зэрэг vйлдвэрvvдтэй танилцах аялал зохион байгуулагдана.
Гишvvд, бизнес эрхлэгчид Та бvхэн Форумд оролцсоноор Япон улстай єрнvvлэх бизнесийн хамтын ажиллагаагаа дээрх салбарт єргєжvvлэх боломж нээгдэх юм.
Форумд оролцогчдыг бvртгэх хугацаа: 2010 оны 2 сарын 05-нийг дуустал vргэлжилнэ.
Форумд оролцох нийт зардал: 2200 ам.доллар. Vvнд 2 талын онгоцны тийз, зочид буудал, унаа, орчуулагчийн зардал, зохион байгуулалтын зардал зэрэг бvгд багтсан.
БVРДVVЛЭХ МАТЕРИАЛ
-
Компанийн гэрчилгээ /эх хувь/
-
МVХАVТ-д хандсан албан бичиг /тухайн компанийн удирдлага батлан даасан/
-
Компанийн тодорхойлолт /компанийн албан бичигт vйл ажиллагааны танилцуулга, бизнес аялалын зорилго зэргийг тодорхойлон бичиж, тамга, гарын vсгээр баталгаажуулна./
-
Компанийн татварын бичиг /харьяалагдах дvvргийн татварын хэлтсээс сvvлийн улирлын татвар тєлсєн тодорхойлолт/
-
Банкны харилцах дансны гvйлгээний хуулга /сvvлийн сарын хуулгыг банкны тодорхойлолтын хамт хавсаргана./
-
Гадаад пасспорт /хугацаа нь хvчинтэй байх/
-
Визийн мэдvvлгийн хуудас
-
Тєлбєр тєлсєн баримт /Танхимын кассанд 2200 ам.доллар бэлнээр тушаасан баримт буюу хуулбар/
/Жич: Тєрийн байгууллагын албан хаагч бол албан байгууллагын албан тоот, томилолт, тушаалын хуулбарыг хавсарган бvрдvvлнэ. /
ЕРЄНХИЙ ХЄТЄЛБЄР
| Хугацаа | Зохион байгуулах арга хэмжээ |
| 2 сарын 22-ний єдєр | Токио хотод хvрэлцэн ирнэ. |
| 2 сарын 23-ний єдєр | ЖДV-тэй танилцах аялал |
| 2 сарын 24-ний єдєр | ЖДV-тэй танилцах аялал |
| 2 сарын 25-ний єдєр | 10.00-15.00 “Business Partnership for Development” Анхдугаар Форум 15.00-16.00 “Айраг Портал” Нээлтийн ажиллагаа 16.00-18.00 Бизнес уулзалт 18.00–20.00 Хvлээн авалт |
| 2 сарын 26-ний єдєр | УБ нисэх |
Дэлгэрэнгvй мэдээллийг:
МVХАVТ
Мэдээллийн Технологи, Цахим Бизнесийн Хєгжлийн Хэлтэс
Утас: 976-11-323597
Факс: 976-11-324620
Гар утас: 976-99010761
Цахим шуудан:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| < Өмнөх | Дараахи > |
|---|


