Канадын тарифын хєнгєлєлтєнд хамрагдсан гол гол нэрийн барааны жагсаалт
Дэлхийн єндєр хєгжилтэй орнуудаас нэн буурай болон хєгжиж буй орнуудын худалдаа, эдийн засгийг дэмжих зорилгоор хэрэгжvvлдэг тарифын хєнгєлєлтийн систем нь Канад улсын хувьд Хєнгєлєлтийн Ерєнхий Тариф /ХЕТ/ буюу /General Preferential Tariff –GPT/ гэсэн нэртэйгээр 1974 оны 7 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бєгєєд тvvнийгээ арван жил тутам шинэчлэн єєрчилдєг. Тус системд хєдєє аж ахуй болон аж vйлдвэрийн нэр тєрлийн бараа, бvтээгдэхvvн ихэвчлэн хамрагддаг ч заавал тухайн улсаас бvрэн гарал vvсэлтэй бараа байх ёстой. Харин уг экспортын барааг vйлдвэрлэхэд гарал vvсэл нь тодорхой бус тvvхий эд, материал орсон бол бэлэн бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн vнийн дvн /ex works price/ -гийн 40-єєс багагvй хувийг эзлэх ёстой байдаг.
Иймд Канад улс руу бараа, бvтээгдэхvvнээ экспортлогчид тус тарифын хєнгєлєлтийг авахын тулд бусад улс орнуудын адил гарал vvслийн гэрчилгээ болон бусад холбогдох бичиг баримтыг бvрдvvлэх ёстой. Харин гар урлалын бvтээгдэхvvний хувьд /код 99870000/ зарим нэгэн барааны адил ямар ч татваргvй бєгєєд гарал vvслийн гэрчилгээнээс гадна тухайн улсын эрх бvхий байгууллагын тусгай гэрчилгээ шаарддагыг анхаарах хэрэгтэй.
Ингээд Та бvхэн Канадын Хєнгєлєлтийн Ерєнхий Тарифт хамрагдаж байгаа Монгол улсаас гарал vvсэлтэй тэдгээрийн дотроос экспортлох боломжтой гэсэн 100 гаруй гол нэр тєрлийн бvтээгдэхvvний жагсаалттай харьцуулалт хийн vзнэ vv.
Канадын тарифын хєнгєлєлтєнд хамрагдсан гол гол нэрийн барааны жагсаалт Format:
] [ size: 119 кб ] [ page: 3 ]
| < Өмнөх | Дараахи > |
|---|


