Мягмар, 9-р сар 07, 2010

Хайлт

Force Majoure

Гэнэтийн болон давагдашгvй хvчин зvйл буюу force majeure гэж юу вэ?

Гэнэтийн болон давагдашгvй хvчин зvйл гэдэг нь тухайн гэрээ хэлцэл байгуулах vед урьдчилан таамаглах боломжгvй нєхцєл байдал vvссэн, эсвэл тухайн нєхцєл байдал талуудын хяналтаас гадуур болсон, тvvнийг даван туулах боломжгvй болсон нєхцєл байдал юм. Ихэнх улс орны хууль тогтоомжоор гэрээний vvрэг биелэгдэхгvй болоход нєлєєлєх нєхцєл байдлыг зохицуулсан байдаг бєгєєд vvний сонгодог зарчим нь форс мажор буюу гэнэтийн болон давагдашгvй хvчин зvйлийн тухай онол юм.

Хэдийгээр ихэнх эрх зvйн систем єєрчлєгдсєн нєхцєл байдлын талаар тусгасан байдаг ч форс мажорын талаар зохицуулалт харилцан адилгvй байдаг.
Форс мажор гэдэг нь vгчлэн орчуулбал бурхны хvсэл зориг гэсэн латин гаралтай vг. Энэхvv нэр томъёо нь орчин vед гэрээний заалт болон тvгээмэл хэрэглэгдэж байгаа ба талуудын хяналт, хvсэл зоригоос vл хамаарах (гал, vер, газар хєдлєлт, цас зуд, гэх мэт байгалийн болоод дайн, зэвсэгт бослого, гэмт хэрэг гэх мэт гэрээний vvрэг биелvvлэгч этгээд єєрийн хvсэл зоригоор даван туулах, гэрээний vvргийг тухайн нєхцєл байдлаас шалтгаалан биелvvлэх боломжгvй vйл явдал тохиолдлууд) нєхцєл байдлаас шалтгаалан гэрээний vvргээ биелvvлэх боломж, чадваргvй болоход vvнийгээ нотолж чадвал гэрээний vvрэг гvйцэтгээгvй хариуцлагаас чєлєєлєгдєнє. Гэхдээ гэрээний vvргээ биелvvлэхдээ хайхрамжгvй хандан тvvнээс нь болоод vvрэг биелэгдэх боломжгvй болох эсвэл гэрээний нєгєє талдаа хохирол учруулахаар санаатайгаар vvргийн гvйцэтгэлийг саатуулах, байнга болж байдаг жирийн байгалын vзэгдэл (гадаа бороо орж дуустал vvргийн гvйцэтгэл саатах гэх мэт) нь форс мажорт хамаарахгvй.

Жишээ нь: Дархан хотын А компани Улаанбаатар хотын Б компанитай хийн тvлш нийлvvлэх гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор нийлvvлэх бараагаа ачин Улаанбаатар хотын зvг явж байсан А компаний машин аянга цахилгаантай бороотой цаг агаарын нєхцєлд явж байсны улмаас гал гарч улмаар дэлбэрэл vvсэв. А компани нь тvгээлтийн 1 л машинтай тул гэрээний vvргээ хугацаанд нь биелvvлэх боломжгvй болсон байна. Ийм тохиолдолд А компани vvргийн гvйцэтгэлийг хугацаандаа биелvvлээгvйн хариуцлагаас чєлєєлєгдєх боломжтой. Гэхдээ юуны тvрvvнд талуудын хооронд байгуулсан гэрээнд форс мажорын заалт байгаа эсэхийг анхаарах, байгаа бол тvvнд нийцэж буй эсэхийг шалгах ёстой.

Нєгєє талаасаа форс мажор нь гэрээний vvргийн биелэлтэд нєлєєлєх шинжээсээ хамаараад vvргээс хэсэгчлэн болон бvрэн чєлєєлєх шинжийг агуулсан байж болно. Жишээ нь зэвсэгт бослогын vед худалдах худалдах авах гэрээний дагуу худалдагчийг бараагаа цаг тухайд нь нийлvvлээгvйн хариуцлагаас чєлєєлж болох ч нийлvvлсэн барааны чанарын шаардлага нь гэрээнд зааснаас єєр байсан тохиолдол нь форс мажорын улмаас vvргээс чєлєєлєгдєх vндэслэл болохгvй.

Форс мажор тохиолдсон vед талуудын хvсэл зоригоос vл шалтгаалан гэрээний vvрэг биелэгдэхгvйд хvрвэл хариуцлагаас хэрхэн чєлєєлєгдєх вэ?
Бизнесийн харилцааг хууль эрх зvйн акт, гэрээгээр урьдчилан харж зохицуулж болдог ч бизнес эрхлэгчид хожим гэрээг хэрэгжvvлэх боломжгvй нєхцєл, байдалтай тулгарах нь цєєнгvй. Жишээ нь худалдах ёстой барааг тээвэрлэж явсан ачааны машин vерт урсаж бараа уствал vvний улмаас тодорхой хугацаа тогтоосон гэрээний гvйцэтгэл бодитоор хэрэгжих боломжгvй болж болно. Vvнийгээ гэрээний гvйцэтгэл хууль ёсны дагуу хэрэгжих боломжгvй болсон тохиолдол буюу "Бурханы" vйлдэл, урьдчилан таамаглаж байсан нєхцєл байдал єєрчлєгдєж, vvрэг vл биелэгдэх буюу форс мажор гэж нэрлэдэг. Заримдаа гэрээний гvйцэтгэл биелэгдэх боломжтой байсан ч гэнэтийн vйл явдлууд гэрээний талуудад асар их хохирол учруулдаг. Жишээ нь: газрын тvvхий тосыг тогтмол vнээр нийлvvлэх урт хугацааны гэрээний хувьд тосны vнэ хэд хэдэн удаа єссєнєєс болж нийлvvлэгчид болон худалдан авагчдад санхvvгийн хvндрэл учирдаг. Ийм тохиолдолд гэрээт тал гэрээний гvйцэтгэлийг хангаж чадаагvйгээ зєвтгєх шалтгаан болгож форс мажорын заалтыг хэрэглэх гэж оролддог. Мєн єєр нэг жишээ татахад талууд мод экспортлох гэрээ байгуулан ажиллаж байх явцад аль нэг талын улсын Засгийн газраас мод экспортлохыг хориглосон тохиолдолд талуудын хооронд хийсэн гэрээ биелэгдэх боломжгvй болно. Энэ тохиолдолд талууд засгийн газраас ийм тогтоол гаргахыг урьдчилан таамаглах буюу тvvнд нєлєєлєх боломжгvй байх тул хариуцлагаас чєлєєлєгдєнє.
Дээрхээс дvгнэвэл гэрээний талууд анх гэрээ байгуулахдаа форс мажорын заалтаа оновчтой тусгаснаар тухайн тохиолдол бий болоход vvрэг биелvvлээгvйн хариуцлагаас чєлєєлєгдєх эхний боломж бvрдэнэ. Гэрээний нєхцєл, мєн чанараас шалтгаалаад талууд гэрээндээ форс мажорын заалтаа хэрхэн тусгах нь талуудын гэрээний эрх чєлєєний зарчимтай шууд холбоотой боловч загвар буюу санал болгож байгаа заалтыг гэрээндээ оруулах нь зарим тохиолдолд хялбар байдаг.
Форс мажорт бvх нийтийг хамарсан ажил хаялтаас болж компани татан буугдах хамаарч болох бол таагvй цаг агаар, хvн нас барах, євдєх зэрэг vйл явдлууд хамаардаггvй. Тиймээс хоёр дугаарт хэрэв аль нэг тал vvргээ биелvvлээгvй нь єєрийнх нь буруутай vйлдэл, эс vйлдлээс болоогvйг нотолж чадвал хариуцлагаас чєлєєлєгдєнє.
Талуудын хувьд дараах гурван шаардлагыг хангасан тохиолдолд форс мажор тохиолдсон хэмээн vзэж хариуцлагаас чєлєєлєгдєх vндэслэл vvссэнд тооцно. Vvнд:
Тухайн нєхцєл байдал vvргээ биелvvлээгvй талын хяналтаас гадуур болсон.
Гэрээг байгуулах vед тухайн нєхцєл байдлыг таамаглах боломжгvй байсан.
Тухайн нєхцєл байдлыг даван туулах боломжгvй байсан.

Хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцид гэнэтийн болон давагдашгvй хvчин зvйлийн талаар ямар зохицуулалт байдаг вэ?

Форс мажорын талаар улс орон бvрийн хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. Мєн олон улсын эрх зvйн хэм хэмжээгээр vvнийг тогтоодог. Манай улсын хувьд ч Монгол Улсын Иргэний хуулийн 101.7, 220, 221, 255.1, 319.2, 321.3, 352.5.3, 356, 374.3, 384.2, 393.7, 419.2, 427.2, 799.2, 500.2 дугаар зvйлvvдэд гэнэтийн болон давагдашгvй хvчний шинжтэй нєхцєл байдлын улмаас vvсэх хариуцлага, vр дагаварын талаар зохицуулсан байдаг. Харин бидний тvгээмэл хэрэглэдэг олон улсын эрх зvйн хэм хэмжээнvvдэд форс мажорын заалтыг дараах байдлаар тусгасан байна. Vvнд:
“Олон улсын бараа худалдах худалдан авах гэрээ”-ний тухай НVБ-ын 1980 оны конвенцийн 79 дvгээр зvйлд гэнэтийн болон давагдашгvй хvчин зvйлийн талаар зохицуулсан юм. Тус конвенцийн 79 дvгээр зvйлд:

  1. Vvргээ биелvvлээгvй явдал vvрэг гvйцэтгэгчийн хяналтаас гаднах саад бэрхшээлээс болсон, гэрээ байгуулах vед тэр саад бэрхшээл, эсхvл тvvний vр дагавараас зайлсхийх буюу даван туулах арга замыг урьдчилан тооцох боломжгvй болсныг vvргээ биелvvлээгvй тал нотолбол хариуцлагаас чєлєєлєгдєнє.

  2. Гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлээгvй нь гуравдахь этгээд vvргээ биелvvлээгvйгээс шалтгаалсан бол vvрэг гvйцэтгэгч зєвхєн дараах тохиолдолд хариуцлагаас чєлєєлєгдєнє:

    • Гуравдагч этгээд ємнєх хэсэгт зааснаар хариуцлагаас чєлєєлєгдєх

    • Vvрэг гvйцэтгэгч болон гуравдагч этгээдэд ємнєх хэсэгт заасан хариуцлагаас чєлєєлєх заалт нэгэн адил vйлчлэх тохиолдолд

  3. Энэ зvйлд заасан хариуцлагаас чєлєєлєх тухай заалт зєвхєн тодорхой саад бэрхшээл vргэлжилсэн хугацаанд хамаарна.

  4. Vvргээ биелvvлж чадаагvй тал vvргээ гvйцэтгэхэд учирсан саад бэрхшээл, vvрэг биелvvлэхэд нєлєєлж буй vр дагаварын талаар нєгєє талдаа мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв vvрэг биелvvлээгvй тухай мэдэгдлийг vvрэг гvйцэтгэгч энэ тухай мэдэгдсэн байвал зохих хугацаанаас хойш харин богино хугацаанд нєгєє талдаа мэдэгдээгvй бол ийнхvv мэдэгдээгvйгээс болж нєгєє талд учирсан хохирлыг нєхєн тєлнє.

  5. Энэ зvйлийн заалт энэхvv конвенцийн дагуу хохирол нєхєн тєлvvлэхийг шаардахаас бусад аливаа эрхээ эдлэхэд нь талуудад саад болохгvй.

Мєн олон улсын худалдаанд єргєнєєр хэрэглэгдэж заншсан ЮНИДРОЙТ-оос гаргасан Олон улсын худалдааны гэрээний зарчмуудын 7.1.7-д дараах байдлаар зохицуулсан:

  1. Хэрэв гэрээний vvргээ биелvvлээгvй тал ийнхvv vvргээ биелvvлээгvй нь тvvний хяналтаас гадуур болсон бєгєєд гэрээ байгуулах vед урьдчилан таамаглах боломжгvй буюу давж туулах боломжгvй байснаас болсон гэдгийг нотолбол хариуцлагаас чєлєєлєгдєнє.

  2. Гэрээний гvйцэтгэлд саад болж буй нєхцєл байдал тvр зуурын байх тохиолдолд зєвхєн энэ хугацааны туршид хариуцлагаас чєлєєлєгдєх vндэслэл бий болно.

  3. Гэрээний vvргээ биелvvлээгvй тал гэрээний гvйцэтгэлд саад болж байгаа нєхцєл байдал мєн гэрээний vvргээ биелvvлэх боломжгvй эсэх тухайгаа нєгєє талдаа мэдэгдэнэ. Хэрэв энэ мэдэгдлийг нєгєє талд зохих хугацаанд єгєєгvй бол гэрээний vvргээ биелvvлээгvй тал ийнхvv мэдэгдэл єгєєгvйгээс vvсэх хохирлыг хариуцна.

  4. Энэ зvйл гэрээг цуцлах, гэрээний гvйцэтгэлийг зогсоох, мєнгєн тєлбєрийн хvv шаардах эрхэд хамаарахгvй.

Форс мажор бий болсноор талуудын гэрээний бусад эрх vvрэг єєрчлєгдєх vv?

Форс мажор бий болж, тvvнийг нотолсноор тухайн тал гэрээний vvргээ биелvvлээгvй хариуцлагаас чєлєєлєгдєнє гэсэн vг биш. Учир нь форс мажорын тохиолдол нь гэрээний vvргийг бvхэлд нь дуусгавар болгохгvй. Зєвхєн форс мажор бий болсноос дуусах хvртэл, дууссаны дараа vvрэг гvйцэтгэхэд шаардлагатай тогтоосон хугацаа єнгєртєл vvргийн гvйцэтгэл тvр хойшлогдож болно. Харин гэрээний vvрэг биелэгдэхгvй байх нь нєгєє талд их хэмжээний хохиролтой байвал гэрээнээс татгалзах бvрэн боломжтой.

Бид та бvхэнд дараах форс мажорын загвар заалтыг санал болгож байна.

“ X.X. Гэрээний аль нэг тал гэнэтийн болон давагдашгvй хvчний шинжтэй дараах нєхцєл байдал бий болсны улмаас гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлээгvй тохиолдолд хариуцлагаас чєлєєлєгдєнє. Vvнд: гал тvймэр, vер, газар хєдлєлт, салхи шуурга, хар салхи болон байгалын бусад аюулт vзэгдэл, дайн, халдлага, цэргийн дайралт, vймээн, самуун, цэргийн болон хууль бусаар булаан эзлэх, ємчийг хууль бусаар булаан авах, улсын орлого болгох, террорист vйл ажиллагаа, ємч хєрєнгийг нийгэмчлэх, засгийн газрын хориг арга хэмжээ, хорио цээр, ажил хаялт, цахилгаан эрчим хvчний тасалдал болон телефон холбоо эвдрэх, гэмтэл саатал, тасалдал бий болох зэрэг орно. Уг нєхцєл байдал vvссэн тохиолдолд vvргийн гvйцэтгэлийг шаардах эрх бvхий тал гэрээг цуцлах эрхгvй. Гэрээний аль нэг тал дурьдсан нєхцєл байдлын улмаас форс мажор бий болсон гэдгийг нотолж, тvvний улмаас учирсан хохирлыг болон тэргvvн ээлжинд биелvvлвэл зохих чухал vvргээ аль болох богино хугацаанд биелvvлэхэд шаардлагатай бvх алхмуудыг хийх vvрэгтэй ба гэрээний нєгєє тал форс мажорын улмаас vvссэн гэдэг нь нотлогдож байгаа тохиолдолд нєгєє талдаа гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлэх хугацаа гаргаж єгєх vvрэгтэй.

X.X.I. Гэрээний аль нэг талын ХАVТанхимаас олгосон дээрх нєхцєл байдал vvссэнийг баталсан бичиг баримт нь уг нєхцєл байдал vvссэн болон vргэлжилж буйг нотлох нотолгоо болно.
Х.Х.II. Хэрэв форс мажор … сараас илvv хугацаагаар vргэлжилсэн болон дээрх нєхцєл байдал дууссаны дараа гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлэх нєгєє талын олгосон нэмэлт хугацаанд vvргээ биелvvлээгvй буюу зохих ёсоор биелvvлээгvй тохиолдолд аль ч тал нєгєє талдаа мэдэгдэж гэрээг цуцлах эрхтэй. ”

HARDSHIP ГЭЖ ЮУ ВЭ?

Бизнесийн харилцаа нь орчин vед нийгэм, эдийн засгийн гол хєдєлгєгч хvч нь болж байна. Тэгэхээр нийгэм, эдийн засгийн байдал нь бизнест шууд нєлєєлдєг. Улс тєр, эдийн засаг, хууль эрх зvйн урьдчилан таамаглах боломжгvй єєрчлєлт нь гэрээний vvргээ биелvvлэх боломжгvй болгоход гэрээний талуудыг хvргэх нь багагvй тохиолдоно. Энэ vед талууд hardship-ын нєхцєл vvссэн эсэхийг тогтоож, тодорхой алхмуудыг хийснээр урьдчилан таамаглах боломжгvй байсан нийгмийн шинжтэй vvссэн хvнд нєхцєл байдлын улмаас гэрээний аль нэг тал vvргээ биелvvлэх боломжгvй болох, vvргээ биелvvлэх буюу vргэлжvvлэн биелvvлэх нь илт хохиролтой, алдагдалтай болоход нєгєє талын ємнє vvрэг гvйцэтгээгvйн хариуцлагаас чєлєєлєгдєж болох юм.
Тодорхойлбол hardship гэдэгт хууль эрх зvй, улс тєр, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас талууд эдийн засаг, санхvv, тєлбєрийн чадваргvй болох, гэрээний vvргээ хэрэгжvvлэхэд илт хохиролтой, алдагдалтай, ашиггvй байх зэргээс болж гэрээний vvргээ биелvvлэх боломжгvй болохыг ойлгоно.
Жишээ нь: Монгол Улсын нэгэн хуулийн этгээд Гvржийн хуулийн этгээдтэй ногоон цай худалдан авах тухай гэрээ байгуулсан бєгєєд уг гэрээ ёсоор Гvржийн тал 2008 оныг дуустал сар бvр тодорхой тооны цайг газраар манай улс руу илгээх vvрэгтэй байв. Гэтэл Гvрж улс ОХУ-тай дипломат харилцаа гэнэт муудсаны улмаас улс тєрийн нєхцєл байдал хvндэрч, эдийн засгийн хямрал бий болов. Vvнээс vvдээд цайны vнэ нэгж тутамд 2 ам.доллараар нэмэгдсэн тул Гvржийн тал гэрээгээр тохиролцсон vнээр бараагаа нийлvvлвэл алдагдал хvлээхээр байна. Энэ тохиолдолд талууд гэрээ байгуулж байх vед урьдчилан таамаглах боломжгvй, тэдгээрийн хяналт, хvсэл зоригоос гадуур болсон vйл явц гэж vзвэл hardship-ын нєхцлєєр тодорхой хугацаанд гэрээний vvргийн биелэлтийг тvдгэлзvvлэх, vvрэг гvйцэтгээгvй хариуцлагаас чєлєєлєгдєх боломжтой.

Hardship-ын єєр нэг жишээ бол талуудын байгуулсан гэрээний нєхцєл байдал хууль эрх зvйн орчны єєрчлєлтєєс болоод биелэгдэх боломжгvй болох юм. Жишээ нь Монгол улсын иргэн БНСУ-ын иргэнтэй 2006 онд Монгол улсад хамтарсан компани байгуулах гэрээ байгуулаад БНСУ-ын тал дvрмийн сангийн 51 хувийг, Монголын тал 49 хувийг тус тус бvрдvvлэхээр тохиролцжээ. Ингээд удаан ярилцсаны эцэст 2008 оны сvvлчээр тохиролцсон ёсоор компанийг байгуулах болоход Гадаадын хєрєнгє оруулалтын тухай Монгол улсын хуулинд “гадаадын хєрєнгє оруулалттай хуулийн этгээдийн єєрийн хєрєнгє нь 100 мянган америк доллар буюу тvvнтэй тэнцэх тєгрєгєєс дээш, тvvний 25-аас доошгvй хувь нь гадаадын хєрєнгє оруулагчийн хувь хєрєнгєєс бvрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж гэнэ” гэж єєрчлєлт орсноор БНСУ-ын тал анх 5100 ам.долларын хєрєнгє оруулалт хийнэ гэж тооцоолж байснаас 10 дахин их хєрєнгє гаргах хэрэгтэй болжээ. Ийм тохиолдолыг мєн hardship гэж тайлбарлаж болно.
Мєн єєр жишээ татвал жуулчны компани жуулчдаас аялалын vнийг урьдчилан авч гэрээ байгуулан тохиролцсоны дараа тємєр замын байгууллага vнээ гэнэт 50 хувь нэмэгдvvлжээ. Гэтэл жуулчдын гол маршрут нь тємєр замаар аялах байсан бол аяллыг зохион байгуулагч байгууллага алдагдалд орно. Энэ тохиолдлыг мєн hardship гэж болно.

Hardship-ын нєхцєл байдал ихэнхдээ гурван элементтэй байна:

  1. Тухайн нєхцєл байдал талуудын хяналтаас гадуур болсон.

  2. Хvндэтгэн vзэх шинжтэй.

  3. Урьдчилан таамаглах боломжгvй.

Хэрэв гэрээ байгуулах vедээ урьдчилан таамаглаж байсан, талууд санаатайгаар тийм нєхцлийг бий болгох боломжтой бол hardship-ын нєхцєлд vндэслэн хариуцлагаас чєлєєлєгдєхгvй.
Жишээ нь: А компаний санхvvгийн чадвар буурч алдагдалтай ажиллах болсон ба энэ байдал єєрчлєгдєхгvй бол удахгvй дампуурах нь тодорхой гэдгийг удирдлагууд нь мэдэж байжээ. Гэвч єєрийн энэ байдлаа мэдсээр байж бусадтай их хэмжээний хэлцэл хийсэн ба гэрээний тєлбєрийг урьдчилан авсан байна. Ингээд нєгєє талыг vvргээ биелvvлэхийг шаардахад hardship боллоо гэсэн vндэслэлээр vvргийг биелvvлэхээс татгалзжээ. Энэ тохиолдолд hardship vvссэн гэж vзэх боломжгvй.
"Hardship” нь гэрээний гол нєхцлийг vндсээр нь єєрчилсєн, аль нэг тал vvргээ биелvvлэхэд зардал их гарах болсон, тухайн гэрээний гvйцэтгэлийн vнэлгээ буурсан, гэрээний vvргийг гvйцэтгэснээр аль нэг тал илтэд их хэмжээний хохирол амсах нь тодорхой байгаа зэрэг нєхцєл байдал гарсан байхыг ойлгоно.

Форс мажор, hardship-ын ялгаа нь юу вэ?

Hardship ба форс мажор нь хоорондоо тєсєєтэй ч vvсэн бий болох нєхцєл, vр дагавар зэргээрээ ялгаатай. Hardship учирснаас аль нэг тал vvргээ бvрэн биелvvлэхэд хvндрэл бэрхшээлтэй байх буюу ийнхvv биелvvлээд ч ямар ч ашиггvй байх зэрэг vр дагавар гардаг бол форс мажор тохиолдоход гэрээ биелэгдэх боломжгvй болно. Hardship тохиолдоход талуудын гэрээ биелvvлэх тєлєвлєгєє єєрчлєгдєх болдог бол форс мажорын нєхцєлд гэрээг цуцлах эсвэл хvчингvй болгоно. Товчоор хэлбэл форс мажор нь илvv бодит vзэгдлээр буюу байгалын гамшиг, дайн зэргээр илэрдэг бол hardship нь эдийн засгийн хямрал, улс тєрийн нєхцєл байдлын єєрчлєлт зэрэг нийгмийн хvчин зvйлээс vvсдэг.

Hardship нєхцєл байдлын нэг жишээ нь гэрээ байгуулсны дараа тvvхий эдийн vнэ єсєх, инфляцийн тvвшин єндєр болох, толгой компани дампуурах, аль нэг талын зардал ихсэх, алдагдалтай буюу хохиролтой байх зэрэг нєхцєл байдал байж болно. Hardship нєхцєл байдал учирсан тал нь ихэнхдээ мєнгєн бус vvрэг гvйцэтгэж байгаа тал байдаг. Учир нь vvргийн гvйцэтгэлийн улмаас hardship-ын тохиолдолд хохирол амсах магадлалтай болж байгаа юм. Гэвч нєгєє талаасаа hardship нєхцлийн улмаас аль нэг тал гэрээний vvргээ биелvvлээгvй бол тvvнийг нь гэрээний vvргээс бvрэн чєлєєлнє гэж ойлгож болохгvй. Hardship тохиолдол бий болсон даруй талууд дахин хэлэлцээ хийж энэ нєхцєл байдлыг хэрхэн даван туулах, шийдвэрлэх талаар харилцан тохиролцох ёстой юм. Практик дээр шvvх, арбитраар hardship-ын улмаас гарсан маргааныг шийдвэрлэхдээ гэрээг цуцлахаас илvv гэрээний нєхцлийг єєрчлєх боломжтой эсэхийг нэн тэргvvнд анхаарч vздэг.

Hardship-ийн форс мажороос ялгагдах єєр нэг онцлог нь хэрэв hardship-ын тодорхой нєхцєл бий болсны дараа гэрээний vvрэг гvйцэтгээд эхэлсэн эсвэл vргэлжлvvлэн гvйцэтгэж байгаа бол hardship-ын нєхцлийг хэрэглэж vvргийн гvйцэтгэлийг хойшлуулах, єєрчлєлт оруулах боломжгvй болно. Иймд гэрээний vvрэг гvйцэтгэхээс ємнє hardship нєхцлийг хэрэглэх боломжтой. Тvvнээс гадна ихэнхдээ урт хугацааны гэрээнд hardship нєхцлийг хэрэглэдэг. Хамгийн гол шаардлага нь талууд hardship-ын нєхцлийг гэрээндээ заалт болгон оруулсан байх ёстой.

* * *
Олон Улсын Худалдааны Танхим нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, тэдгээрийн vйл ажиллагааг дэмжих зорилготой байгууллага болохын хувьд бизнесийн харилцааг зохицуулж буй эрх зvйн хэм хэмжээг тєрєлжvvлэн эмхтгэх, уялдуулах, ижилсvvлэх чиглэлээр ихээхэн ажил хийдэг. Эдгээрийн нэг нь 2003 онд форс мажор, hardship-ын журмуудыг гаргасан явдал бєгєєд эдгээрийг нэг мєр ойлгоход ихээхэн хувь нэмэр болсон гэж судлаачид дvгнэсэн байдаг.

Мэдээ мэдээлэл

Монгол - Өмнөл Солонгосын бизнес уулзалт боллоо
2010 оны 9-р сарын 06, Даваа гариг
МVХАVТанхимын тухай хуульд єєрчлєлт оруулахад бизнес эрхлэгчдээс санал авч байна
2010 оны 9-р сарын 06, Даваа гариг
“Ногоон” vзэсгэлэнд урьж байна
2010 оны 9-р сарын 06, Даваа гариг
ИТГЭЛ-СЭТГЭЛ ШИНГЭСЭН 10 ЖИЛ
2010 оны 9-р сарын 03, Баасан гариг
Барилгын Дэвшилтэт Технологийн Тєв нээлтээ хийлээ.
2010 оны 9-р сарын 03, Баасан гариг
“Бизнесийн боловсрол – 2010” нээлттэй өдөрлөг болох гэж байна.
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
ОХУ-ын ШУА-тай хамтран ажиллана
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Монгол, Орос, Хятадын худалдааг дэмжих байгууллагуудын уулзалт боллоо
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Туршлага солилцлоо
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Компанийн засаглалыг сайжруулах талаар ОУСК-тай хамтран ажиллахаар боллоо
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Уулзалт
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
“CEO Summit-2010” Компаниудын захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалт
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Шєнийн цэнгээний газруудын эрхийг сэргээв
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг
Танхимд vзэсгэлэнгvvд vргэлжилсээр…
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг

Нvvр | English | Сайтыг тэмдэглэх | Yндсэн хуудас болгох | Хайх | Хэвлэх | Санал хvсэлт

© 2009он. Монголын Yндэсний Худалдаа Аж Yйлдвэрийн Танхим.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
1024 x 768. IE 8.0, Mozilla Firefox 2.0+

Нэвтрэх хэсэг