Газар зvйн заалтын Vндэсний Тєв
МVХАVТанхимын дэргэдэх Газар зvйн заалтын vндэсний тєв
МVХАVТанхимын дэргэд Газар зvйн заалтын vндэсний тєв нь 2007 онд байгуулагдсан. Тус тєв нь Газар зvйн заалтын олон улсын сvлжээ байгууллага болох
-ийн гишvvн бєгєєд дараах vйл ажиллагаа явуулна.
-
Газар зvйн заалтын талаар зєвлєгєє єгєх, сургалт явуулах, газар зvйн заалтаар бvтээгдэхvvнийг бvртгvvлэхэд Итгэмжлэгдсэн тєлєєлєгчєєр ажиллах
-
Олон улсын гэрчлэх байгууллагуудтай хамтран ажиллах
-
Монгол улсад бvртгэгдсэн Газар зvйн заалттай бvтээгдэхvvнд нэгдсэн лого MGIL буюу Гэрчлэх тэмдэг олгох, газар зvйн заалтын хэрэгжилтэд хяналт тавих, зєрчил, маргааныг таслан зогсооход хууль зvйн зєвлєгєє єгєх
-
Газар зvйн заалттай бvтээгдэхvvнийг дотоод, гадаадад сурталчлан таниулах
”Газар зvйн заалтын vндэсний тєв”-єєс
“MGIL” гэрчлэх тэмдгийг Монгол улсад бvртгэгдсэн газар зvйн заалттай бvтээгдэхvvнд олгодог.
“MGIL” гэрчлэх барааны тэмдгийг эзэмших эрхийг МVХАVТанхим эдэлдэг бєгєєд тус тэмдэг нь Монгол Улсад газар зvйн заалттай бvтээгдэхvvнд нэгдсэн шошго хэрэглэснээр зах зээлд тухайн бvтээгдэхvvнийг єргєнєєр сурталчлах, бусад ижил тєрлийн бvтээгдэхvvнээс ялгагдах онцлогийг хэрэглэгчдэд таниулах, мэдээлэх, олон улсад газар зvйн заалтад бvртгvvлсэн бvтээгдэхvvнийг таниулах зорилготой юм.
Энэхvv журмаар “MGIL” гэрчлэх тэмдгийг эзэмших эрхийг МVХАVТанхим эдлэх бєгєєд Танхимын дэргэдэх Газар зvйн заалтын Vндэсний Тєвєєр дамжуулан єєрсдийн бvтээгдэхvvний сав баглаа боодол, бvтээгдэхvvнийг нийлvvлэх, худалдаанд гаргах, худалдах зорилгоор хилээр нэвтрvvлэх, албан бичиг, танилцуулга, бусад баримт бичиг, интернэт, сурталчилгаанд тус тэмдгийг ашиглах эрхийг газар зvйн заалт хэрэглэгчдэд олгох vйл ажиллагааг зохицуулдаг.
Монгол улсад Газар зvйн заалтад дараах бvтээгдэхvvнvvд бvртгэгдээд байна.Vvнд:
-
Сарлагийн сvvн бvтээгдэхvvнvvд /Архангайн сарлагийн сvv, цагаан идээ/
-
Сайхан сумын гvvний нэрсэн сvv /Булганы Сайхны айраг/
-
Увс аймгийн Чацаргана
-
Шаамарын зєгийн бал /Шаамар сумын зєгийн бал/
-
Говийн тэмээний ноос
-
Завхан аймгийн Улаан хальст сармис
-
Ар жанчивлангийн рашаан
-
Монголын бэлчээрийн адууны мах
-
Монголын хангайн vхрийн мах
-
Монголын тал хээрийн vхрийн мах
-
Монголын тал хээрийн хонины мах
-
Жанчивлангийн рашаан
-
Єндєр улааны сvv, сvvн бvтээгдэхvvн
Газар зvйн заалтад бvртгvvлсэн бvтээгдэхvvнvvдээс жишээ болгон танилцуулъя.
-
Завханы улаан хальст сармис: Завханы улаан хальст сармис нь улаан ягаан єнгийн бат бєх, давхар зузаан хальстай, ааг их, vнэр амт нь илvv сайхан байдаг байна. Энэхvv сармисыг БНХАУлсын Шио Ши Ко –ийн улаан хальстай сармистай харьцуулахад булцууны хэлбэр, хальсны улаан ба хумсны цул цагаан єнгє, vнэр амт нь адилхан ч Завханы улаан хальст сармисны хальс зузаан, 4-14 ш жигд биш олон хумстай байхад хятад сармис жигд 6-8 товир хумстай, хальс нь маш нимгэн хэврэг учраас хальснаас нь салгахад хялбархан, булцууны хэмжээ арай том байдаг байна. Одоогоос 300 гаруй жилийн ємнє буюу Манжийн дарлалын vед энэ сармисыг Хятадаас Монголын нутаг Улиастайд нутагшуулсан гэж ярьдаг байна.
Улаан хальст сармисыг Завхан аймгийн тєв Улиастай хотоос зvvн хойд чигт, хотын тєв цэгээс 5км –н зайд Шивээгийн булан гэдэг газар буюу Шивээ толгойн баруун ёроолд, Чигэстэй голын урд салааны зvvн дэнж дээр 1.3 га газарт далайн тєвшнєєс 1767 м-н єндєрт, уртрагийн 96 градус 51 минут, єргєрєгийн 47 градус 45 минут –д байрлах газар тариалдаг байна.
Газар зvйн заалтад бvртгvvлсэн байдал: Улаан хальст сармис нь зєвхєн Завхан аймгийн Улиастай суманд ургадаг бєгєєд Монголын єєр бvс нутагт улаан хальст сармис байхгvй. Уг сармисыг нутгийн ховордсон бєгєєд унаган ургамал гэж vздэг. Мєн Улаан хальст сармисыг хvнсэнд тєдийгvй анагаах, сувилах эмчилгээ, гоо сайхны бараанд хэрэглэдэг экологийн цэвэр бvтээгдэхvvн юм. Хvнсний ногооны чиглэлээр Улиастай суманд 1992 онд байгуулагдсан “Жаргалтай хоршоо” 1993 оноос уг сармисыг тариалж эхэлснээр улаан хальст сармисны тариалалт тасрахаас сэргийлж чадсан бєгєєд 2007 онд Монгол улсын Оюуны ємчийн газарт Улаан хальст сармисыг Газар зvйн заалтад бvртгvvлсэн байна. -
Говийн тэмээний ноос: Говийн тэмээний ноосны дулаан барих чадвар нь хамгийн чухал vзvvлэлт болдог. Дэлхий дээр 800.000 хос бєхт тэмээ байдгаас 30% нь Монголд амьдардаг. Хос бєхт тэмээ нь ховордсон амьтдын тоонд ордог ба тэмээний ноосон бvтээгдэхvvнийг онцгой бvтээгдэхvvнд тооцдог. Говийн тэмээний ноосны єнгє нь vс ноосны єнгийн ангилалд хамаарах ба цагаан, шар, ихэнх тохиолдол цайвар бор, мєн улаан хvрэн гэсэн 3 єнгєтэй байна. Монголын нийт тэмээний 76.6% нь улаан хvрэн, бор єнгєтэй, 24.3% нь шар болон цагаан єнгєтэй байдаг. Тэмээний ноос нь 3 тєрлийн нарийн утаснаас бvрддэг.
-
Ноолуур –ботгоноос авна
-
ангийн vсэн эдлэл, арьс
-
их биеийн нарийн vс болон дэл
-
-
Газар зvйн заалтад бvртгvvлсэн байдал: Говийн бvс нутаг Монгол улсын нутаг дэвсгэрийн 40% -г эзэлдэг. Монгол хэлнээс утгачилбал говь гэсэн vг нь “нээлттэй орон зай” гэсэн утгатай. Монгол улсын говь нутаг жигд газар зvйн хуваарилалтгvй, зvvн бvсэд Алтай, Хангай уулаар 2 хэсэгт хуваагддаг. Газар зvйн заалтад хамрагдах газар нутгийн бvс нутаг нь Увс аймаг /Тэс сум, Наранбулаг сум, Малчин сум, Хяргас сум, Завхан сум/, Завхан аймаг /Дєрвєлжин сум/, Ховд аймаг /Доргон сум, Булган сум, Vенч сум, Алтай сум/, Говь-Алтай аймаг /бvх сум орно/, Баянхонгор аймаг /Богд сум, Баянлиг сум, Шин-жинст сум, Баян-загар сум, Баянговь сум/ , Євєрхангай аймаг /Богд сум, Баян-Улаан сум, Гучин ус сум, Тєгрєг сум/, Дундговь аймаг /бvх сум орно/, Ємнєговь аймаг /бvх сум орно/, Дорноговь аймаг /бvх сум орно/ багтана. Монголын ноос ноолуурын холбоо Говийн тэмээний ноосыг газар зvйн заалтад бvртгvvлсэн байна.
-
Шаамарын Зєгийн бал: Зєгийн бал нь бэлчээрийн буюу ойт хээрийн балт ургамалаас гаралтай хvнсний бvтээгдэхvvн бєгєєд єнгє нь тунгалаг шаргал, хvрэн, хар хvрэн євєрмєц vнэр, чихэрлэг амттай шингэн хvнсний бvтээгдэхvvн ба цельсийн 0 градусаас доош нєхцєлд хадгалбал єтгєрч царцмал хэлбэрт шилждэг.
Тариалалт хийгддэг газар нь эрс тэс уур амьсгалтай жилийн температурын хэлбэлзэл их зун 28-35 хэм хажл, євєл нь 30-45 хэм хvртэл хvйтэрдэг. Дорнод уртрагийн 95-117, хойд єргєрєгийн 48-52 хэмд байрладаг. Ойт хээрийн бvсэд хамаардаг нам дор нутаг. Далайн тєвшнєєс 600м єндєрт оршдог олон сав газар юм. Хавар эрт эхэлж, намар орой хvйтэрдэг нь зєгийн аж ахуй эрхлэхэд туйлын тохиромжтой байдаг. Орхон Сэлэнгийн сав газарт орших Сэлэнгийн Шаамар суманд 1958 онд Зєгий vржvvлгийн анхны улсын станцыг байгуулсан байна. Аргангат ЗГБХ Нєхєрлєл нь Шаамар суманд зєгийн аж ахуй эрхэлдэг бєгєєд байгалийн цэвэр бvтээгдэхvvнийг vйлдвэрлэх, брэнд болгох зорилгоор зєгийн баландаа “Шижир” гэсэн нэр єгч, Шаамарын зєгийн балыг Монгол улсын Оюуны ємчийн газарт Газар зvйн заалтаар бvртгvvлсэн байна. -
Монголын мах: Монгол улсын зvvн зvгийн хэсэг нь тал хээрийн бvс нутагт хамаардаг бол баруун зvгийн хэсэг нь хангайн бvс нутагт хамаардаг. Монголын мал аж ахуйн уламжлал нь нvvдэлчин соёлтой салшгvй холбоотой бєгєєд тусгайлан тэжээдэггvй харин мал нь єєрєє бэлчээрийн ургамлаар хооллодог учраас бvс нутгийн онцлог, ургамлааас хамаарч малын махны амт, vнэр єєр єєр онцлогтой байдаг байна. Монголын Махны холбоогоор дамжуулан 4 тєрлийн махыг газар зvйн заалтаар албан ёоор бvртгvvлсэн байна.
-
Бэлчээрийн адууны мах
-
Хангайн бvс нутгийн vхрийн мах
-
Тал хээрийн бvс нутгийн vхрийн мах
-
Тал хээрийн бvс нутгийн хонины мах
-
-
Газар зvйн заалтын талаарх товч мэдээлэл: Монгол улсад газар зvйн заалтын хэрэгжилтийг Монголын улсын Барааны тэмдэг, газар зvйн заалтын тухай хуулиар зохицуулдаг ба “Газар зvйн заалт” гэж тухайн барааны чанар, нэр хvнд, онцлог бусад шинж чанар нь тvvний газар зvйн гарал vvсэлтэй салшгvй холбоотойг илэрхийлсэн, тус барааг vйлдвэрлэсэн улс, бvс, газар нутгийн газар зvйн нэрийг хэлдэг. Єєрєєр хэлбэл барааны гарал vvслийг тодорхойлсон тухайн газар нутгийн нэрийг газар зvйн заалтаар бvртгэнэ.
Хэрэв тухайн Газар зvйн заалт нь газар зvйн заалт гэсэн vндсэн ухагдахуун хамаарахгvй бол эсвэл vйлдвэрлэсэн газраас vл хамааран Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн тєрлийн барааны ерєнхий нэр болсон бол газар зvйн заалтад тооцдоггvй. Харин дараах тохиолдолд тухайн зvйлийн газар зvйн заалтад бvртгэхгvй. Vvнд:-
Монгол Улсад бvртгэгдсэн адил бараанд хэрэглэх газар зvйн заалт буюу барааны тэмдэгтэй ижил бол;
-
Монгол Улсад бvртгэгдсэн нэг тєрлийн бараанд хэрэглэх газар зvйн заалт, барааны тэмдэгтэй ижил буюу тєсєєтэйгээс хэрэглэгчийг тєєрєгдєлд оруулж болзошгvй бол;
-
барааны тєрєл, бvртгэгдсэн эсэхээс vл хамаарч нийтэд тvгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил буюу тєсєєтэйгээс хэрэглэгчийг тєєрєгдєлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хvндийг гутаахаар бол.
-
Газар зvйн заалт хэрэглэгч нь Барааны тэмдэг газар зvйн заалтын тухай хуулийн дагуу дараах эрхтэй байна:
-
єєрийн бараанд газар зvйн заалтыг ашиглах;
-
газар зvйн заалтын талаар оюуны ємчийн байгууллагаас лавлагаа, нотолгоо гаргуулж авах;
-
бvртгэгдсэн газар зvйн заалтыг бусад этгээд тухайн газар нутагт vйлдвэрлээгvй бараанд хэрэглэснээс барааны гарал vvслийн хувьд тєєрєгдєлд оруулж болзошгvй бол уг vйлдлийг таслан зогсоох, зєрчигдсєн эрхээ хамгаалуулах, хохирлыг арилгуулахыг шаардах;
-
бvртгэгдсэн газар зvйн заалтыг бусад этгээд нэг тєрлийн бараанд хэрэглэснээс шударга бус давуу эрх эдлэх буюу газар зvйн заалтын нэр хvндийг гутаахаар бол уг vйлдлийг таслан зогсоох, зєрчигдсєн эрхээ хамгаалуулах, хохирлыг арилгуулахыг шаардах.
Газар зvйн заалтыг дараах тохиолдолд ашигласан гэж vздэг. Vvнд:
-
газар зvйн заалтыг бараа, тvvний сав, баглаа боодолд хэрэглэсэн;
-
газар зvйн заалт бvхий барааг хилээр нэвтрvvлсэн;
-
тухайн бараатай холбоотой vйл ажиллагаанд хэрэглэгдэх албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан
Аливаа газар зvйн заалтыг зєвхєн тvvнийг бvртгvvлсэн этгээд єєрийн vйлдвэрлэлдээ ашиглах эрхтэй байдаг бєгєєд байнга оршин суугаа газар нь уг vйлдвэрлэл эрхлэх газар нутаг байдаг. Мєн тvvнчлэн бvртгэгдсэн газар зvйн заалтад хамаарах газар нутагт vйл ажиллагаа явуулдаг, газар зvйн заалтыг бvртгvvлэхээс ємнє мэдvvлэгт дурдсан барааг тогтмол vйлдвэрлэж байсан этгээд уг газар зvйн заалтыг vргэлжлvvлэн ашиглах эрхийг эдэлдэг. Газар зvйн заалтын бvртгэлийн хvчинтэй байх хугацаа нь гагцхvv тухайн барааны онцлог шинж чанар нь тухайн газар зvйн нєхцєл, хvмvvсийн дадал заншилтай шууд холбоогvй болсон тохиолдолд дуусгавар болдог.
Газар зvйн заалттай холбоотой дэлгэрэнгvй мэдээлэл авах болон MGIL гэрчлэх тэмдэг газар зvйн заалтад бvртгvvлсэн бvтээгдэхvvндээ авахыг хvсвэл доорх хаягаар холбогдоно уу.
МVХАVТанхим
Газар Зvйн Заалтын Vндэсний Тєв
Утас: 323597,
Факс: 324620
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
| < Өмнөх | Дараахи > |
|---|


