Мягмар, 9-р сар 07, 2010

Хайлт

Экспортыг Дэмжих, Хєгжүүлэх хэлтэс

Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах

Экспортыг Дэмжих, Хөгжүүлэх хэлтэс нь бизнес эрхлэгч компани, хувь хvн, хуулийн этгээдийн хvсэлтийн дагуу олон улсын худалдааны холбогдолтой мэдээллээр хангаж гадаад худалдааны бичиг баримт /гэрээ, байгууллагын улсын бvртгэлийн гэрчилгээ, vйлдвэрлэл худалдаа эрхлэх зєвшєєрєл, лиценз, даатгал болон чанар, эрvvл ахуйн гэрчилгээ, патент, оюуны ємч, барааны тэмдгийн гэрчилгээ/-ыг vнэн зєв, хууль ёсны эсэхийг баталгаажуулж єгєхєєс гадна гадаад, дотоод худалдаанд хэрэглэгдэж байгаа бусад бичиг баримтуудыг олгодог. Vvнд:

1. Гарал vvслийн гэрчилгээ

Тус хэлтсийн vндсэн функцын нэг нь Монгол Улсаас гаралтай экспортын бvх тєрлийн бараанд Гарал vvслийн гэрчилгээ /ГVГ/ олгох явдал юм. ГVГ нь тухайн бараа, бvтээгдэхvvн ямар орны гарал vvсэлтэй болохыг тодорхойлдог гол баримт бичиг бєгєєд энэ нь vнэт цаасны тєрєлд багтдаг. Энэхvv ГVГ авсны vндсэн дээр Та дэлхийн єндєр хєгжилтэй 35 орноос /Австрали, Канад, АНУ, Япон, ЕХ, Унгар, Польш, Турк, Чех, Словак, ОХУ, Шинэ Зеланд гэх мэт/ Хєнгєлєлтийн Ерєнхий Системийн дагуу худалдааны болон гаалийн тарифын хєнгєлєлт эдлэхээс гадна банкаар дамжуулан тєлбєр тооцоо хийх, vйлдвэрлэлийн болон худалдааны лизенц авах, тvvнчлэн экспортлогч, импортлогч орнуудын оюуны ємчийн эрхийг хамгаалах, тєслийн гэрээ хийх, худалдааны маргааныг зохицуулах зэрэг vйл ажиллагаанд хэрэглэж болно.

Гарал vvслийн гэрчилгээ авахыг хvссэн пvvс, компани, хувь хvмvvс доорх баримт бичгvvдийг бvрдvvлж єгнє.
Vvнд

  • Гэрээний хуулбар /тух: бараа худалдах, худалдан авах/

  • Єргєдєл /Form-B/

  • Нэхэмжлэх, сав баглаа боодлын хуудас

  • Тухайн компани, аж ахуйн нэгжийн хvчин тєгєлдєр бvхий улсын бvртгэлийн гэрчилгээний хуулбар

  • Тухайн бараанд авсан тусгай зєвшєєрєл болон чанар, эрvvл ахуйн гэрчилгээний хуулбар гэх мэт.

Эдгээр бичиг баримтууд нь єргєдєл гаргагчийн тамганы дардас, хууль ёсны тєлєєлєгч буюу эрх бvхий албан тушаалтны гарын vсэгтэй байхаас гадна алдаагvй, ямар нэгэн засваргvй, vнэн зєв байх ёстой. Мєн шаардлагатай гэж vзсэн тохиолдолд тус Танхим нь тодорхой хяналт, шалгалт хийж єргєдєл гаргагчаас нэмэлт материал гаргуулж болно.

2. Давагдашгvй хvчин зvйлийн баталгаа

Давагдашгvй хvчин зvйлийн баталгаа буюу Force Majeure нь гэрээт талуудын vйл ажиллагаанаас vл хамааралтайгаар тэдний хяналтнаас гаднах нєхцєлvvд /дайн, гал усны аюул, цэргийн болон ямар нэгэн хэлбэрийн бvслэлт, блокад, экспорт, импортын хориг саад зэрэг/ -ийн улмаас талууд гэрээний дагуу хvлээсэн vvргээ биелvvлж чадахгvй тохиолдолд vvсдэг. Иймд бизнес эрхлэгчид та бvхэн Тус Танхимд хандаж давагдашгvй хvчин зvйлийн баталгаа гаргуулж авах боломжтой бєгєєд гэрээ байгуулахдаа дээрх заалтыг заавал тусгасан байх ёстойг анхаарах хэрэгтэй.

3. Бусад vйл ажиллагаа

  • Тєрєл бvрийн сургалт, семинар зохион байгуулах

  • Гаалийн тарифын хєнгєлєлт болон гадаад худалдааны холбогдолтой мэдээллээр зєвлєлгєє єгєх

  • Гадаад худалдааны гэрээний загвар бэлдэх

  • Гадаад худалдааны холбогдолтой статистикийн мэдээлэл бэлтгэх,

  • Гадаад худалдааны холбогдолтой гарын авлагууд бэлтгэх

  • Экспортлогч нарт зориулсан нэхэмжлэх, сав баглаа боодлын загвар бэлтгэж, зєвлєлгєє єгєх

  • Шаардлагатай тохиолдолд vзэсгэлэн зохион байгуулах

  • Экспортын барааны байнгын vзэсгэлэн ажиллуулах

2. Гаалийн мэдvvлэг бичих / Гадаад Худалдааны Нэг Цэгийн vйлчилгээнд хамрагдснаар бизнес эрхлэгчид цагаа хэмнэж нэг дороос vнийн нэхэмжлэх/Invoice/, баглаа боодлын жагсаалт /Packing List/ хийлгэх, гарал vvслийн гэрчилгээ авах, гаалийн мэдvvлэг бичvvлж vнэтэй цаг хугацаа болон зардлаа хэмнэх ач холбогдолтой.

Гаалийн мэдvvлэг бичихэд бизнэс эрхлэгчид доорх баримт бичгvvдийг бvрдvvлж єгнє. Vvнд:

  • Ачааны манифест

  • Гэрээ

  • Vнийн нэхэмжлэх

  • Тээврийн бичиг баримт

  • Баглаа боодлын жагсаалт

  • Гаалийн болон бусад татвар тєлсєн баримт

  • Барааны чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, шаардлагатай бол шинжилгээний дvгнэлт

  • Барааны гарал vvслийн гэрчилгээ

  • Шаардлагатай бусад бичиг баримт.

Мэдээ мэдээлэл

Монгол - Өмнөл Солонгосын бизнес уулзалт боллоо
2010 оны 9-р сарын 06, Даваа гариг
МVХАVТанхимын тухай хуульд єєрчлєлт оруулахад бизнес эрхлэгчдээс санал авч байна
2010 оны 9-р сарын 06, Даваа гариг
“Ногоон” vзэсгэлэнд урьж байна
2010 оны 9-р сарын 06, Даваа гариг
ИТГЭЛ-СЭТГЭЛ ШИНГЭСЭН 10 ЖИЛ
2010 оны 9-р сарын 03, Баасан гариг
Барилгын Дэвшилтэт Технологийн Тєв нээлтээ хийлээ.
2010 оны 9-р сарын 03, Баасан гариг
“Бизнесийн боловсрол – 2010” нээлттэй өдөрлөг болох гэж байна.
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
ОХУ-ын ШУА-тай хамтран ажиллана
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Монгол, Орос, Хятадын худалдааг дэмжих байгууллагуудын уулзалт боллоо
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Туршлага солилцлоо
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Компанийн засаглалыг сайжруулах талаар ОУСК-тай хамтран ажиллахаар боллоо
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Уулзалт
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
“CEO Summit-2010” Компаниудын захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалт
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Шєнийн цэнгээний газруудын эрхийг сэргээв
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг
Танхимд vзэсгэлэнгvvд vргэлжилсээр…
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг

Нvvр | English | Сайтыг тэмдэглэх | Yндсэн хуудас болгох | Хайх | Хэвлэх | Санал хvсэлт

© 2009он. Монголын Yндэсний Худалдаа Аж Yйлдвэрийн Танхим.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
1024 x 768. IE 8.0, Mozilla Firefox 2.0+

Нэвтрэх хэсэг