Мягмар, 9-р сар 07, 2010

Хайлт

АТА Карней

БАРАА БVТЭЭГДЭХVVНИЙ ПАСПОРТ
Олон Улсын Худалдааг дэмжих хэрэгсэл – АТА Карнейн Тогтолцоо

Сvvлийн жилvvдэд тєрєл бvрийн бараа бvтээгдэхvvний тvр хугацааны экспорт болон импорт дэлхийн худалдааг єргєжvvлэхэд маш чухал vvрэг гvйцэтгэж байна. Vйлдвэр, аж ахуйн нэгж эрхлэгчид зах зээлээ єргєжvvлэхийн тулд хєрш орнууд болон бусад улс оронд єєрсдийн vйлдвэрлэсэн бараа бvтээгдэхvvнийг vзэсгэлэн яармаг болон ижил тєстэй арга хэмжээнд сурталчлах шаардлагатай байдаг. Vvний адил бизнес эрхлэгчид єєрсдийн боломжит худалдан авагч, импортлогчдод бараа бvтээгдэхvvнийхаа загварыг сурталчлах замаар гадаадын зах зээлд єєрсдийн эзлэх хувиа нэмэгдvvлэх арга замыг хайдаг. Дэлхийн эдийн засгийн даярчлал єсєж байгаатай холбоотой инженер, дуучид, тамирчид, техникийн ажилчид, архитекторууд, мэс засалч, жvжигчид, кино болон телевизийн багийхан, сэтгvvлчид, гэх мэт ажил мэрэгжлийн хvмvvс тухайн мэрэгжлийн тоног тєхєєрємжийг хялбар замаар олон улсад авч явах шаардлага гарч байгааа билээ. Энэ мэт тєрєл бvрийн бараа бvтээгдэхvvний тvр хугацааны экспорт болон импорт аж vйлдвэрийн мэрэгшил болон техникийн хєгжил дэвшилийг олон улсад тvгээхэд чухал ач холбогдолтой юм. Бараа бvтээгдэхvvний тvр хугацааны импорт болон экспортод хамааралтай гаалийн бvрдvvлэлтийн vйл ажиллагаа Гаалийн Хамтын Ажиллагааны Зєвлєл одоогийн Дэлхийн гаалийн Байгууллага болон Олон Улсын Худалдааны Танхимын дэргэдэх Дэлхийн Танхимуудын Холбооны хамтын vйл ажиллагааны vр дvнд их хэмжээгээр хєнгєвчилєгдєж, тэдгээрийн vйл ажиллагааны уялдаа холбоо 1950-д оны сvvлээс сайжирч эхэлсэн билээ. Уг хамтын ажиллагааны vр дvнд 1961 оны 12-р сарын 6-нд “Бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулах АТА карнейн Гаалийн Конвенци” –ийг боловсруулсан байна. Уг Конвенци нь олон улсын зах зээлд голлох бараа бvтээгдэхvvнийг АТА карнейн хvрээнд нэг жилийн хугацаатай татвараас чєлєєлєх эргэлтэнд оруулах vйл ажиллагааг хангаж єгсєн байна. Дэлхийн Гаалийн Байгууллага 1990 оны 6-р сарын 26-нд бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулах тухай Станбулын Конвенцийг шинээр баталсан бєгєєд тус Конвенци нь тvр хугацаагаар бараа бvтээгдэхvvнийг оруулах тухай ємнє нь байсан бvх Конвенциудыг нэгтгэсэн байна. Монгол Улс тус Конвенцид 2002 оны 12 дугаар сарын 5-ны єдєр нэгдэн орсон.

АТА карней гэдэг vг нь “Admission Temporaire” гэсэн франц vгийн товчлол юм. АТА Конвенци нь 1963 оны 7-р сарын 30-ны єдєр хvчин тєгєлдєр болсноос хойш АТА карней бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар татваргvй оруулах хамгийн чухал олон улсын Гаалийн баримт болсон юм. АТА Тогтолцооны гол зорилго нь бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулахад гарах бэрхшээлийг хязгаарлахад оршино. АТА карнейн тогтолцоо нь гаалийн байгууллага, худалдааны салбар, хувь хvн, аж ахуйн нэгж, худалдааны байгууллагууд гэх мэт тvр хугацааны импортын vйл ажиллагаа явуулах шаардлагатай бvх хvмvvст давуу талтай байдаг.

АТА карней нь тухайн улсын хилээр бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар оруулахад шаардагддаг vндэсний гаалийн мэдvvлгийг орлох бєгєєд энэ нь гаалийн ажлыг хєнгєвчилж єгч байгаа юм. АТА карнейн хvрээнд хамрагдаж байгаа тvр хугацаагаар оруулах бараа бvтээгдэхvvнийг нэг жилийн хугацаанд хэд хэдэн улс оронд зорчих боломжийг бизнес эрхлэгчдэд олгож байгаа юм.

АТА карнейн системд ойролцоогоор 60 гаруй улс нэгдэн орсон байна. Эдгээр улсад АТА карнейг олгох болон тvvнд баталгаа гаргах vйл ажиллагааг Олон Улсын Худалдааны Танхимын дэргэдэх Дэлхийн Танхимуудын Холбооны баталгааны сvлжээний гишvvд болох баталгаа гаргагч байгууллагууд хяналт тавин ажилладаг. Улс бvрт ганц баталгаа гаргагч байгууллага байна. Тэдгээр нь тухайн улсын Худалдаа Аж Vйлдвэрийн Танхимууд байдаг. Монгол Улсад 2003 оны 6 дугаар сарын 12-ны єдрийн Засгийн Газрын 145-р тогтоолоор Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхим АТА карнейг олгогч, баталгаа гаргагч байгууллагаар томилсон.

Баталгаа гаргагч байгууллага бvр тvр хугацаагаар оруулсан бараа бvтээгдэхvvнийг тухайн улсын гаалийн байгууллагын тогтоосон хугацаанд гаргаагvй тохиолдолд гаалийн байгууллагад импортын гаалийн татвар болон бусад албан татварыг тєлж барагдуулах vvрэгтэй. Тус тєлбєрийн хэмжээ бараа бvтээгдэхvvнд ноогдох импортын гаалийн болон бусад албан татвар дээр тvvний 10% нэмсэн хэмжээтэй байна. Баталгаа гаргагч байгууллага уг тєлбєрийг бараа бvтээгдэхvvнийг тvр хугацаагаар гаргасан этгээдээр нєхєн тєлvvлнэ. є.х. АТА карнейг эзэмшигч тvр хугацаагаар оруулах бараа бvтээгдэхvvнд ногдох импортын татварын баталгааг гаалийн байгууллагад гаргаж єгдєг байсан бол МVХАVтанимд гаргана гэсэн vг юм.


АТА КАРНЕЙГ ОЛГОХ ЖУРАМ [ формат: ] [ хэмжээ: 68.7 кб ] [ хуудас: 7 ]

Хэрвээ та онлайнаар ата карнейг авах бол энд дарна уу!


АТА КАРНЕЙ

АТА карнейг хэн хэрэглэх боломжтой вэ?

АТА карнейг эзэмшигч нь гадаадад зохион байгуулагдаж байгаа vзэсгэлэн яармаг, уулзалт семинар болон ижил тєстэй vйл ажиллагаанд оролцогч бизнес эрхлэгч, сэтгvvлчид, телевизийн байгууллага, нарийн тоног тєхєєрємж техникийн ажилчид, спорт, урлагийн тєлєєлєгчид, инженер, архитекторууд, жvжигчид, мэс заслын эмч, кино зургийн уран бvтээлчид гэх мэт бvх тєрлийн ажил мэргэжлийн байгууллага гэх мэт хvмvvс байж болно.

АТА карнейн vнэ

АТА карнейн нэг бvрийн vнэ нь тухайн бараа бvтээгдэхvvний vнийн дvн, аялалын тоо зэргvvдээс хамааран ялгавартай байх бєгєєд уг vнэнд карней нэг бvрээс МVХАVТанхим ОУХТТТовчоонд тєлєх 5 евро багтана.

АТА карнейн давуу талууд

• АТА карнейг авснаар бараа бvтээгдэхvvнд ноогдох НЄТ болон гаалийн татвар, бусад албан татвараас чєлєєлєгдєж экспортлогчдийн зардал буурна.
• Экспортлогч, импортлогчдод зєвхєн ганц баримтаар /АТА карней/ бараа бvтээгдэхvvнээ гаалиар нэвтрvvлэх vйл ажиллагааг хєнгєвчлєнє
• Гаалийн бvрдvvлэлтийг урьдчилсан байдлаар хийгдэнэ
• Нэг жилийн дотор нэг АТА карнейн хvрээнд хэд хэдэн удаа нэг болон тvvнээс дээш улсад зорчих боломжтой
• Бараа бvтээгдэхvvнээ ямарваа нэг хvндрэлгvйгээр бvрэн бvтэн байдлаар нь буцаан авчрах
• Vзэсгэлэн яармаг зохион байгуулагчдад гадаадын оролцогчдыг татан оролцуулахад хялбар болно
• Аялал жуулчлал, тээврийн байгууллага болон компаниуд vйлчлvvлэгчдийнхээ хvрээг тэлэх боломж нээгдэнэ
• Шоу бизнес, концерт зохион байгуулагчдад шаардлагатай тоног тєхєєрємжєє авч явахад ашигтай
• Спортын бvх тєрлийн тэмцээн зохион байгуулагчдад мєн адил ашигтай
• Дэлхийн эдийн засгийн давуу талуудыг ашиглах хvсэлтэй бvх улс орны хувьд ашигтай байх болно

АТА карнейд хамрагдах барааны тєрлvvд

Эртний эдлэл, машин тоног тєхєєрємж, машины тоног сэлбэг, нийтийн хоолны тоног тєхєєрємж, лаазалсан хvнс, гутал, тоглоом, компьютер, тасалгааны тоног тєхєєрємж, шилжvvлэгч, цахилгаан vvсгэгч, цахилгаан/электрон болон шинжлэх ухааны тоног тєхєєрємж, мэс засал, шvдний эмчилгээний тоног тєхєєрємж, vнэт чулуу металлаар хийсэн гоёлын чимэглэл, аудио-видео тоглуулагч, зураг болон кино зургийн тоног тєхєєрємж, лазер, хєгжмийн зэмсэг, бичлэг, vзvvлэнгийн материал, кино, уралдааны машин, халаах, гэрэлтvvлэх тоног тєхєєрємж, хєдєє аж ахуйн тоног тєхєєрємж, зураг, урлагийн бvтээл, борооны шvхэр, уралдааны морь, чемодан, vнэртэй ус, театрын тоног тєхєєрємж, концертны хєгжим зэмсэг, арьс, ширэн бvтээгдэхvvн, спортын бараа, хувцас, завь г.м

АТА карнейг дагалдаж байгаа бараа бvтээгдэхvvнийг худалдан, борлуулж болохгvй бєгєєд засвар vйлчилгээнд орох бvтээгдэхvvнд АТА карнейг олгохгvй.

АТА карнейг хэрхэн авах вэ?

АТА карнейн олон улсын баталгааны сvлжээнд хамрагдсан бvх худалдаа аж vйлдвэрийн танхимууд карнейг олгоно. Олон улсын Худалдаа Аж vйлдвэрийн Танхимын нэг хэсэг болох Дэлхийн Танхимуудын Холбоо уг сvлжээг удирддаг. Монгол Улсад АТА карнейг Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхим олгох бєгєєд тухайн улсын гаальд импортын татвар, хураамжийн баталгааг гаргана.

АТА карнейн систем хэрхэн vйлчилдэг вэ?

АТА карнейн систем нь гааль, бизнесийн хvрээнийхний хамтын ажиллагаа хэрхэн олон улсын худалдааг хєнгєвчилж байгааг харуулсан нэг тод жишээ юм.

АТА системийн улс орон бvр vндэсний гаалийн байгууллага болон Дэлхийн Танхимуудын Холбоогоор баталгаажсан цорын ганц баталгаа гаргагч байгууллагатай байна. Баталгаа гаргагч бєгєєд олгогч байгууллага нь карнейг олгох бєгєєд єєрийн нэрийн ємнєєс орон нутгийн Худалдааны Танхимуудыг карней олгох эрхээр хангах эрхтэй. Уг эрхийг Монгол Улсад Монголын Vндэсний Худалдаа Аж Vйлдвэрийн Танхим эдлэнэ.

АТА карней систем нь Дэлхийн Гаалийн Байгууллагаас гаргасан олон улсын гаалийн конвенциудаар зохицуулагддаг. Дэлхийн АТА карнейн Зєвлєл Дэлхийн Гаалийн Байгууллагатай хамтарч уг системийг удирддаг бєгєєд тус Зєвлєл нь АТА карнейг дэмжих талаар Африк, Ази номхон далай, Латин Америк, Зvvн Европын бvс нутгуудад vйл ажиллагаагаа тэлэх зорилготойгоор ажиллаж байна. Энэхvv системд одоогоор нийт 60 гаруй улс нэгдэн орсон байна. Vvнд:

Алжир (AL)
Андор (AD)
Австрали (AU)
Бельги (BE)
Болгар (BG)
Канад (CA)
Хятад (CN)
Хроват (HR)
Кипр (CY)
Кот-д-Эвуар (CI)
Чех (CZ)
Дани (DK)
Эстони (EE)
Финлянди (FI)
Франц (FR)
Герман (DE)
Гибралтар (GI)
Грек (GR)
Тунис (NN)
Турк (TR)
Англи (GB)
Хонг Конг, Хятад (HK)
Унгар (HU)
Исланд (IS)
Энэтхэг (IN)
Ирланд (IE)
Израил (IL)
Итали (IT)
Зааны ясан эрэг (CI)
Япон (JP)
Солонгос (KR)
Латви (LV)
Ливан (LB)
Литва (LT)
Люксембург (LU)
Македони (MK)
Малайз (MY)
Мальт (MT)
Мексик (MX)
Монгол (MN)
АНУ (US)
Тайланд (TH)
Мавритани (MU)
Морокко (MA)
Нидерланд (NL)
Шинэ Зеланд (NZ)
Норвеги (NO)
Польш (PL)
Португали (PT)
Румын (RO)
Орос (RU)
Сенегал (SN)
Сингапур (SG)
Словак (SK)
Словен (SI)
Ємнєд Африк (ZA)
Испани (ES)
Шри-ланка (LK)
Швед (SE)
Швейцар (CH)
Австри (AU)
Тайвань, Хятад

Vзэсгэлэн яармаг, аялал жуулчлалын товчоо МVХАVТ
Утас: 312371 Факс: 324620

Вэб сайт: www.mongolchamber.mn
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Мэдээ мэдээлэл

Монгол - Өмнөл Солонгосын бизнес уулзалт боллоо
2010 оны 9-р сарын 06, Даваа гариг
МVХАVТанхимын тухай хуульд єєрчлєлт оруулахад бизнес эрхлэгчдээс санал авч байна
2010 оны 9-р сарын 06, Даваа гариг
“Ногоон” vзэсгэлэнд урьж байна
2010 оны 9-р сарын 06, Даваа гариг
ИТГЭЛ-СЭТГЭЛ ШИНГЭСЭН 10 ЖИЛ
2010 оны 9-р сарын 03, Баасан гариг
Барилгын Дэвшилтэт Технологийн Тєв нээлтээ хийлээ.
2010 оны 9-р сарын 03, Баасан гариг
“Бизнесийн боловсрол – 2010” нээлттэй өдөрлөг болох гэж байна.
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
ОХУ-ын ШУА-тай хамтран ажиллана
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Монгол, Орос, Хятадын худалдааг дэмжих байгууллагуудын уулзалт боллоо
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Туршлага солилцлоо
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Компанийн засаглалыг сайжруулах талаар ОУСК-тай хамтран ажиллахаар боллоо
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Уулзалт
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
“CEO Summit-2010” Компаниудын захирлуудын дээд хэмжээний чуулга уулзалт
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг
Шєнийн цэнгээний газруудын эрхийг сэргээв
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг
Танхимд vзэсгэлэнгvvд vргэлжилсээр…
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг

Нvvр | English | Сайтыг тэмдэглэх | Yндсэн хуудас болгох | Хайх | Хэвлэх | Санал хvсэлт

© 2009он. Монголын Yндэсний Худалдаа Аж Yйлдвэрийн Танхим.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
1024 x 768. IE 8.0, Mozilla Firefox 2.0+

Нэвтрэх хэсэг